Уул уурхайОнцлохШинэ мэдээ

Уурхайчид 11 дүгээр сарын төлөвлөгөөг 100.0 хувиар биелүүлжээ

     Эрдэнэт үйлдвэрийн цех хэлтсийн удирдлагууд энэ  оны 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг хэлэлцэж, сар хаалтын хурлаа хийлээ. Төлөвлөгөө хэрхэн биелсэн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий ийнхүү мэдээлсэн юм. 

     “11 дүгээр сард 2077.0 мянган шоо метр уулын цул гаргаж төлөвлөгөөгөө 106.3 хувиар биелүүлсэн байна. Хөрс хуулалтын  төлөвлөгөөгөөг  112.4 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 102.0 хувиар тус тус биелүүллээ. Баяжуулах үйлдвэрт 2521.0 мянган тонн хүдэр өгч төлөвлөгөөгөө 102.4 хувиар,  исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөөг 100.0 хувиар биелүүллээ. 

     Тайлант хугацаанд 39200 тууш метр өрөмдлөг  хийж  төлөвлөгөөгөө 105.1 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 109.1 хувиар биелүүлсэн. Харин хүдэр боловсруулалт 103.2 хувь, хүдэр дэх металлын агуулга молибденоор 116.5 хувь, металл авалт зэсээр 100.9 хувь, молибденоор 113.0 хувиар биелсэн. Баяжмал гаргалтын төлөвлөгөөг зэсээр 104.5, молибденоор 131.8 хувь, баяжмал дахь металл зэсээр 104.0 хувь, молибденоор 135.9 хувиар биелүүллээ.  Ачигдсан баяжмал дахь металл зэсээр 104.7 хувь,  молибденоор 158.7 хувь, ачигдсан баяжмалын чанар зэсээр 101.7 хувь, молибденоор 103.1 хувиар тус тус биелсэн үзүүлэлттэй байна. Оны эхний 11 сарын байдлаар төлөвлөгөөнөөс  947.0 мянган тонн уулын цул илүү гаргаж, 701.8  мянган тонн хөрс илүү хуулж, 625.0 мянган тонн хүдэр илүү олборлож, 460 мянган тонн хүдэр илүү боловсруулж төлөвлөгөөгөө  бүх үзүүлэлтээр  100.3-128.8 хувиар биелүүлэн ажиллаж байна” гэв. 

     Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлэн 12 дугаар сарын ажилдаа шамдан орлоо. 

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close