Эрүүл мэндFocusШинэ мэдээ

16 дахь шатны эрсдэлийн үнэлгээг хийлээ

Монгол Улсад коронавируст халдварын хүн амын дунд үүссэн голомтын хүрээ тэлэх эрсдэлийн арван зургаа дахь шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийж байна.

Энэ удаагийн эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, БШУЯ, НОК, НЭМГ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, УБТЗ ХНН, ДЭМБ, МҮХАҮТ Дорноговь аймгийн ЭМГ, Замын-Үүд Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг цахимаар хийж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close