НийслэлFocusШинэ мэдээ

Нийслэлийн 2020 оны төсөвт тодотгол хийлээ

Монгол Улсын 2020 оны төсөвт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах, мөн 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 2-р хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэдийгээр цар тахлын аюултай нүүр тулсан, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үе таарсан ч төрийн ажлыг тасалдуулахгүйгээр технологийн дэвшил ашиглан ээлжит бус 2-р хуралдааныг цахимаар зохион  байгууллаа.

Хотын шуудын 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын   асуудал   хариуцсан   нэгдүгээр   орлогч   Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН, АН-ын бүлэг болон ХҮН –ын төлөөлөгчид төсөвтэй холбоотой тодорхой саналуудаа хэлж, Нийслэлийн засаг даргын орлогч болон харьяа агентлагийн удирдлагуудаас асуулт асуун хариулт авсны дараа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийг тус тус үндэслэн Нийслэлийн 2020 оны төсөвт тодотгол хийлээ.

2020 оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулахдаа тэвчиж болох зардлуудаа бууруулж, эхлээгүй ажлуудыг хойшлуулах, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, үр ашигтай зарцуулах төсвийн төслийг төлөөлөгчид хэлэлцэн баталлаа. Мөн цар тахлын үед шуурхай арга хэмжээ авч хэмжээ авч ажиллах, түүнд шаардлагатай төсвийг нэмэгдүүлж баталлаа.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН, АН-ын бүлэг болон ХҮН –ын төлөөлөгчид төсөвтэй холбоотой тодорхой саналуудаа хэлж, Нийслэлийн засаг даргын орлогч болон харьяа агентлагийн удирдлагуудаас асуулт асуун хариулт авсны дараа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийг тус тус үндэслэн Нийслэлийн 2020 оны төсөвт тодотгол хийлээ.
Төсөвт өөрчлөлт оруулснаар иргэн аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт үүсэхээс урьдчилан сэргийлэх, цар тахлын үед өрхийн орлогыг тасалдуулахгүй байх, ажлын байрыг хадгалж үлдэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийтийн тээврийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close