Эдийн засагОнцлохШинэ мэдээ

Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэлээ

Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, арилжааны банкууд хамтран Дэлхийн хуримтлалын өдрийг “Хуримтлуулах хялбархан” уриатайгаар  10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо тэмдэглэлээ. Уг арга хэмжээний үеэр банкууд хүүхэд багачуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, газар дээр нь хуримтлалын данс нээж ажилласны дээр хуримтлалын ач холбогдол, ашиг тус, олон улсын туршлагыг таниулах илтгэлүүдийг оролцогчдын зүгээс танилцууллаа.

Энэ жил “Дэлхийн Хуримтлалын Өдөр”-ийн үйл ажиллагааг Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутагт мөн амжилттай зохион байгууллаа. Тухайлбал нэгдсэн арга хэмжээг 10-р сарын 20-нд Дархан-Уул аймагт, 10-р сарын 22-нд Орхон аймагт, 10-р сарын 27-нд Сүхбаатар аймагт хийж, иргэдэд, хүүхэд багачуудад санхүүгийн мэдлэг олгох, хуримтлалыг хэвшил болгохыг дэмжсэн үйл ажиллагаануудыг өрнүүллээ.

Монгол Улс 2017 оноос хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг өргөн хүрээнд тэмдэглэдэг болсон бөгөөд энэ жил “Дэлхийн хуримтлалын өдөр-2020” нэрийн дор аян хэлбэрээр бүтэн сарын турш зохион байгуулав. Дашрамд дурдахад, банкны салбарын нийт хадгаламжийн хэмжээ 2020 оны 9-р сарын байдлаар 16.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөгөөр буюу 22 орчим хувиар өсөөд байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close