“Хангарди” одонгоор шагналаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын их үйлсэд зориулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлж өнөөдөр нийслэлийн захиргааны байгууллагын зарим ажилчдыг төрийн дээд одон медалиар шагналаа.
Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гардуулсан юм. Энэ үеэр “Их хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж яваа эрхэм журмын нөхдөдөө баярын мэнд хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 381 жилийн түүхтэй их хотын хөгжилд та бүхний хичээл зүтгэл үнэтэй хувь нэмрээ оруулсан юм” гэлээ.
“Алтангадас” одонгоор Ш.Үнэнбат /Өмчийн ашиглалт,удирдлагын газрын дарга/, “Хангарди” одонгоор Ү.Ганболд /Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга/, Ж.Эрдэнэчимэг Нийслэлийн ЗДТГ-ын /Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, С.Солонго /Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч/, Н.Долгоржав /Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ахлах мэргэжилтэн/ нарыг тус тус шагналаа.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ