Deprecated: Optional parameter $query_type declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $order declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $depth declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $args declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $sub_title declared before required parameter $the_post is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/plugins/class-tielabs-fbinstant-articles.php on line 90

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-styles.php on line 957
Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4 ийн замыг нээжээ – NewsWall
FocusНийслэлШинэ мэдээ

Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4 ийн замыг нээжээ

Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4 ийн замын засварын ажлыг хугацаанаас нь өмнө дуусгаж, замын зорчих хэсгийг өчигдөр орой нээжээ. Тиймээс иргэд Нисэх, Яармагаас хотын төв рүү явахдаа уг замаар зорчих боломжтой юм.

“Замын гэрэлтүүлэг бусад тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана”

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Уг замын засвар шинэчлэлийн ажил өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн бөгөөд гэрээт хугацаа арваннэгдүгээр сарын 1-ны өдөр дуусаж, хүлээлгэн өгөх ёстой байсан. 

Гэхдээ замын ажлыг түргэсгэх талаар иргэд, ААН-үүдээс олон өргөдөл, санал ирсний хүрээнд хүн, хүч техникийг нэмэгдүүлэн, ажлыг шахаж өнөөдөр ийнхүү зорчих хэсгийг нээлээ.

Одоогоор явган хүний зам,гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлууд үлдсэн. Түүнийг гэрээний хугацаандаа хийж дуусгана” гэв.

“Үйлдвэр, ААН-үүдийг гаднах талбайгаа засаж сайжруулах хэрэгтэй”

Мөн тэрбээр “Нэг хүндрэлтэй байгаа асуудал нь ТЭЦ4-ийн урд болон хойд хэсгээр маш олон үйлдвэрүүд ажиллаж байна.

Тэдгээр үйлдвэрийн гадна огт тохижилт хийгдээгүй учир үйлдвэр рүү орж, гарч буй хүнд даацын автомашинуудын дугуйнд шороо шавар наалдан асфальтад замд гарч, замыг эвдэх магадлал өндөр байна.

Тиймээс нэгдсэн журмаар үйлдвэр, ААН-үүдийг гадна талбайгаа засаж сайжруулах хэрэгтэй. Мөн үйлдвэрийн машинууд даац хэтрүүлсэн тээвэрлэлт хийж байна” хэмээн саналаа хэллээ.

“Зургаан километрийн урттай замын ажлын өртөг нийт 7.6 тэрбум төгрөг”

“Уг засварын ажлын Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэсэн. Тус зургаан километрийн урттай замын ажлын өртөг нийт 7.6 тэрбум төгрөг” гэдгийг нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэв.

Тэрбээр “Гол нь ААН болон иргэд автомашиныхаа дугуйг цэвэрлэж хөдөлгөөнд оролцох ёстой. Тиймээс арчлалт, ашиглалт тал дээр сайн анхаарахгүй бол хэчнээн өртгөөр зам бариад нэмэргүй” гэдгийг анхааруулж, ААН, иргэдэд тавих шаардлагаа чангатгах үүрэг чиглэл өгсөн юм.

ВИДЕО:

Холбоотой мэдээ

Back to top button
Close