Эрүүл мэндFocusШинэ мэдээ

Гарал үүсэл нь тодорхой, шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна

Мэргэжлийн хяналтын газраас зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр зарим хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторид шинжлүүлэхэд Барс хүнсний захад нийлүүлсэн байцайнаас ‘Байцайны бөөс’ илэрсэн байна. Бөөс илэрсэн 51,4кг байцайг устгалд оруулсан ба иргэд хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо гарал үүсэл нь тодорхой, шинжилгээний бичигтэй эсэхийг шалгаж байж худалдан авч хэрэглэхийг зөвлөж байна.

Байцайны бөөсний тухайд:

Зуны улиралд 16 хүртэлх үе удмаар үржиж хөгждөг бөөсний өндөг нь зууван 0.5мм урт цагаан саарал өнгөтэй. Өндөгний өнгө 3-4 өдрийн дараа гялтгансан хар өнгөтэй болдог. Тавдугаар сарын эхний арав хоногт далавчгүй эмэгчний дунд далавчит, тархагч эмэгчин бөөс бий болж дарлага дахь байцааны үрслэг, тоонолжин цэцэгт ургамал дээр нисэн очиж тэндээ намар болтол үржиж олширдог. Намар хүйтэн болмогц, эрэгчин ба эмэгчин болж хувирдаг авгалдайнуудыг төрүүлдэг эмэгчингүүд бий болдог. Бөөстсөн эсэхийг байцайны навч хэсгийг сөхөж хараад шалгадаг.

Тэмцэх арга: 1. Бөөсний тархалт үүссэн хугацаанд 0.2% фосфамидын уусмалыг 0.8-2кг/га, 100г/л тараныг 0.1л/га байхаар найруулж, талбайн 100 ам метрт 10 литр ажлын уусмал ноогдохоор, 400 г/л Би-58 тосон цийдэм хийж 0.6-1 л/га байхаар тооцож шүршилт хийнэ.
2. Инсектицидын уусмалыг дээр заасан тунгаар ургац хураахаас 20-30 хоногийн өмнө хэрэглэнэ. Харин фосфамидыг байцааны толгойлох буюу боолтын эхний үе шатанд хэрэглэхийг зөвшөөрдөг.
3. Байцааны бөөс болон бусад зүйлийн бөөстэй биологийн аргаар буюу гарын доор хаа сайгүй байдаг ургамлаар ханд бэлтгэж бөөсний тархалт, тоо ширхэгийг хязгаарлаж болдог.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close