Уул уурхайОнцлохШинэ мэдээ

Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

     Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 104 жилийн ой өнөөдөр /2020.09.17/ тохиож байна. Эрдэнэтчүүд жил бүр төрсөн өдрийг нь тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2-р байрны өмнө байрлах хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу орон нутгийн болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Ю.Цэдэнбал агсны төрсөн нутаг Увс аймгийн иргэд, Эрдэнэтчүүдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд оролцов.

     Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан Юмжаагийн Цэдэнбал агсны гавьяа зүтгэлийг Эрдэнэтчүүд үеийн үед санаж байх учиртай. Тэрээр Монголын төр, засгийг 44 жил удирдаж ажиллахдаа өнгөрсөн зууны манлай бүтээн байгуулалтаар нэрлэгддэг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах түүхэн ач холбогдолтой шийдвэр гаргаж, эхлүүлсэн юм. Тиймээс ч түүний энэхүү улс орныхоо хөгжил дэвшил, нийгэм эдийн засагт оруулсан түүхэн гавьяаг мөнхжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 94 тоот тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгожээ.

М.Балжинням
Фото Б.Баттөгс
 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close