НийгэмFocusШинэ мэдээ

Усан бассейнд өгөх зөвлөмж

Эрүүл мэндийн яамнаас гаргасан усан бассейнд өгөх зөвлөмжийг хүргэж байна.

Байгууллагад:

  • Талбайн хэмжээний 50 хувьд үйлчилгээ явуулах
  • Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
  • Биеийн халуун үзэх
  • Амны эсвэл нүүрний хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Спиртэн уурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
  • Улиралд 1 удаа мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгүүлэх
  • 1л усанд 25мл белизна хийж амралтын сандал, хувцасны шүүгээ, түлхүүр, ширээ, тавцан, шал, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
  • Ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
  • Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгчдэд:

  • Хүн хоорондын зай барих 
  • Гараа сайтар савандаж угаах
  • Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Бусадтай хувийн эд зүйлсээ дамжуулахгүй байх
  • Аль болох картаар тооцоо хийх
  • Утас болон цахимаар цаг авах

Эх сурвалж: ЭМЯ 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close