Ихэнх нутгаар цочир хүйтэрч, нойтон цас орно
Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг бэлтгэжээ.
Баруун аймгуудын нутгаар. (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор) Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.5-20С дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3-50С-ээр хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.
Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар. (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв) Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-50С-ээр хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.
Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар. (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар дунджийн орчим байна.Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-50С-ээр хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.
Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.
Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.
Говийн аймгуудын нутгаар. (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас 1.5-20С дулаан байна. Хур тунадас Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-50С-ээр сэрүүснэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.
Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.
ЗӨВЛӨМЖ
Манай орны нутгаар олон жилийн дунджаар есдүгээр сарын дундаас эхлэн цочир хүйтрэлт тохиолддог бөгөөд далайн түвшнээс 2000 м буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн нутагт есдүгээр сарын 15-наас 18-ны хооронд, 1000 м-ээс дээших нутагт есдүгээр сарын 23-наас 26-ны хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд есдүгээр 20-ноос 23-ны хооронд цочир хүйтрэлт эхэлдэг. Гэвч зарим жилүүдэд уулархаг нутгаар 1-нээс 3-ны хооронд, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 8-наас 15-ны хооронд, газар тариалангийн бүс нутгаар 3-наас 7-ны хооронд цочир хүйтрэлт болсон байна.
Мөн есдүгээр сард нойтон цас орох хугацаа олон жилийн дунджаар уулархаг нутгаар 15-наас 20-ны хооронд, говийн бүс нутгаар 25-наас 28-ны хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд 21-нээс 24-ний хооронд нойтон цас ордог байна. Гэвч зарим жилүүдэд уулархаг нутгаар 1-нээс 5-ны хооронд, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 17-ноос 22-ны хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд 4-нөөс 9-ний хооронд нойтон цас орж байсан байна.
2020 оны есдүгээр сар урьдчилсан төлвөөр Монгол орны нутгийн өмнөд хэсэг буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Мөн 2020 оны есдүгээр сарын 2-ноос 5-нд уулархаг нутгаар, 11-нээс 13-нд ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-50С-ээр хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг ард иргэд болон хүнсний ногоо эрхлэгчдэд анхааруулж байна.