НийгэмЭдийн засагFocusШинэ мэдээ

Юнител Групп ЦЕГ-тай хамтарч ажиллана

Юнител Групп Цагдаагийн Ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “ӨНГӨ НЭМЦГЭЭЕ 2020” нөлөөллийн аяны хүрээнд “ХАРИУЦЛАГАТАЙ АЛБА ХААГЧ” арга хэмжээг дэмжин ажиллахаар боллоо.

Арга хэмжээний нээлтийг 8-р сарын 27-ны өдөр технологийн дэвшил ашиглан орон даяар алба хааж буй цагдаагийн ажилтнуудтай цахим хэлбэрээр зохион байгууллаа.   

Цагдаагийн алба хаагчид нь нийгмийн хүнд, хэцүү нөхцөлд олон асуудалтай нүүр тулан ажиллаж иргэд, олон нийтийн амар тайван байдлыг хангадаг. Иймээс ч тэдний хандлага, сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлэх нь сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхээс гадна алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой хэмээн ЦЕГ-ын удирдлагууд нээлтийн арга хэмжээний үеэр хэлж байлаа. 

Арга хэмжээ хэрэгжих хугацаанд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний урам зоригийг сэргээж, идэвхжүүлэхэд чиглэсэн ажлуудыг Юнител группээс тогтмол зохион байгуулах юм. Юнител Группийн Байгууллагын бизнесийн газрын захирал Б.Энхтүвшин нээлтийн үеэр хэлэхдээ “Орон даяар нийт 12 мянга гаруй цагдаагийн  алба хаагч байдаг. Тэд эерэг хандлагыг тээж эхлэхэд нийгэмд бодитой нөлөөлөл үзүүлэх боломжтой” гэж хэлсэн юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close