Дэд сайд нарыг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.07.16/ хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нарыг томиллоо.
1. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр /Улираасан/
2. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай /ЗГХЭГ-ын дэд дарга/
3. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд/
4. ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржав /ЦЕГ-ын дарга, бригадын генерал/
5. ХНХ-ын дэд сайд С.Зүльфикар /Удирдлагын академийн захирал/
6. БХБ-ын дэд сайд Э. Золбоо /НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан/
7. БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр /Улираасан/
8. ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ /Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/
9. Соёлын дэд сайд М.Батбаяр /Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал/
10. УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал /ЗГХЭГ-ын даргын ахлах зөвлөх/
11. ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь /Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан/
12. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай /ЗГХЭГ-ын дэд дарга/
13. Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа /Нийслэлийн Засаг даргын орлогч/
Мөн өдөр өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга Хошууч генерал Т.Бадрал нарыг чөлөөлөв. Шинээр ОБЕГ-ын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг, Засгийн газрын Тохируулагч агентлаг ТТХГ-ын даргаар П.Батаа нарыг тус тус томилов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.



