Засгийн газарОнцлохУлс төрШинэ мэдээ
У.Хүрэлсүхийн ЗГ-ын сайд нарын нэрсийг хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр Төрийн ордонд /2020.07.07/ хуралдаж, Засгийн газрын тэргүүн хэнийг сайдад нэр дэвшүүлж, яамдыг удирдуулах боломжтой талаар хэлэлцэж, нэр дэвшигчдийг бүгдийг нь дэмжсэн байна. Тиймээс одоо Ерөнхийлөгчтэй санал солилцож, өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.
С.Хүрэлсүхийн танхимын сайдад нэр дэвшигчид
- Шадар сайд Я.Содбаатар /УИХ-ын гишүүн асан/
- ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/
- Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал/
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/
- Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/
- Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /Зам, тээврийн хөгжлийн дэд сайд/
- ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗ-ын газрын дарга З.Мэндсайхан /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/
- Соёлын сайдаар С.Чулуун /Түүх, археологийн хүрээлэнгийн захирал/
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/
- Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатар /ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/
- Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар /Барилга, хот байгуулалтын дэд сайд/
- Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа /Үндэсний статистикийн хорооны дарга/
- Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон /Монголросцветмет ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал/
- Гадаад харилцааны сайд Н.Энхтайван /УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/ нарын нэрс орж иржээ.



