Глаукома буюу нүдний даралт ихсэх ӨВЧИН гэж юу вэ?

Хараа алдалтанд хүргэдэг Глаукома буюу Нүдний даралт ихсэх өвчнөөс сэргийлж 40 наснаас дээш жил бүр урьдчилан сэргийлж үзүүлэх шаардлагатай гэдгийг УНТЭ-ийн мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
Нүдний даралт ихсэх өвчин нас дагаж ирдэг. Ихэвчлэн 40-өөс дээш насныханд эрсдэл илэрнэ. Яагаад нүдний даралт үүсдэг юм бэ гэж хүмүүс асуудаг. Нүдний шингэн хүүхэн хараагаар ороод нүдний өнцгөөр тогтмол гадагшилж байдаг. Харин нүдний харах өнцөг нарийсчихвал шингэн хуримтлагдан, нүдний даралт үүсгэж улмаар хараагаа алддаг. Үүнийг усны шугамтай зүйрлүүлж хэлбэл хэвийн үед цоргоор ус гоожиж хоолойгоор урсдаг шүү дээ. Хэрвээ хоолой бөглөрчихвөл ус тосгуураас хальж асгарна. Үүн шиг нүдний шингэн өнцгөөр гадагшилж чадахгүй байгаа нь л нүдний даралтыг үүсгээд байгаа юм.
Нүдний даралтыг эмчлэхгүй бол хараагаа алдах аюултай. Сүүлд эмчлүүлсэн ч нүдний харааны үхэжсэн эс эргэж сэргэдэггүй. Тийм учраас 40-өөс дээш насныхан урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж байх ёстой.
Мөн доорх шинж тэмдэг илэрвэл яаралтай нүдний эмчид хандах хэрэгтэй аж.

Эх сурвалж: УНТЭ



