ОнцлохШинэ мэдээ

175 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Казакстан улсаас иргэдээ татан авах Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Казахстан улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдээс гадна Киргиз, Узбекистан, Тажикистан улсад гацаад байсан иргэд буюу нийт 175 иргэн эх орондоо ирэв. Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй гэр бүл 64, эрүүл мэндийн шалтгаантай 37, өндөр настан 15, жирэмсэн 9, хөгжлийн бэрхшээлтэй 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 41 иргэн багтсан болно. Эх орондоо ирж байгаа иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Вензоу”, “Мичид” зочид буудалд 21 хоног тусгаарлана.

Өнөө өглөө 08.00 цагт Улаанбаатар хотоос хөөрсөн дээрх нислэгээр хилийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбоотойгоор Монгол Улсаас нутаг буцах боломжгүй байсан Казахстан улсын 79 иргэнийг эх оронд нь хүргэж өгсөн юм гэж Улсынн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Back to top button
Close