Энэ сард 2000 иргэнээ эх оронд нь авчирна

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаадын улс орнуудаас монгол иргэдээ татан авах ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг танилцуулсан төлөвлөгөөний дагуу энэ сард тусгай үүргийн найман нислэг хийж, 2,000 орчим иргэнээ эх оронд нь авчрах юм.
Эхний нислэгийг 1,097 иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн Казахстан улс руу хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нислэгийг хоёр сар орчмын өмнөөс бэлдсэн хэмээн албаныхан мэдээлсэн. Дараагийн нислэгийг Токио хот руу үйлдэж, иргэдээ авчирна.
Харин зургаадугаар сарын 15-нд Энэтхэг улс руу хийх тусгай үүргийн нислэгээр тус улсад шавилан сууж буй лам хүүхдүүдийг авчирах бөгөөд тэдний тусгаарлах байрны зардал 230 сая төгрөгийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргах юм.
Төлөвлөж буй нислэгүүд:

Гадаад улсаас авчраад буй иргэдийн тоо:




