НийслэлУул уурхайЭдийн засаг

Тусгай зөвшөөрөлгүй олборлолт хийсэн 18 ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Экологийн цагдаагийн газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлодог ААН-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар мэдээллээ.

Экологийн цагдаагийн албаны ахлах байцаагч, ахмад А.Ариунзаяа “Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд хариуцлага тооцох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зориглгоор дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд Нийслэлийн байгаль орчны газартай хамтран “Түгээмэл-2020” хэсэгчилсэн арга хэмжээг явуулж байна.

Арга хэмжээний хүрээнд СХ, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 32 аж ахуй нэгж байгууллагыг шалгахад

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25-р зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 35.3 дугаар зүйлд заасан “хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй” буюу

2020 оны менежментийн төлөвлөгөө,

2019 оны үйл ажиллагааны тайлан батлуулаагүй,

2019 оны нөөц ашигласны төлбөр төлсөн баримтгүй,
газар, ус ашиглах гэрээ дүгнэлтгүй,

тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан боловч хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан зэрэг нийт 18 аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоон, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэл үүсгэн ажиллаж байна” гэлээ.

Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан иргэн, АНН-ийг Зөрчлийн тухай хуулиар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө дүнгээр торгох, хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй тохиолдолд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг авах юм.

Холбоотой мэдээ

Back to top button
Close