Засгийн газарУлс төр

0-18 насны хүүхэд бүрт 04.1-10.1 хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгохоор боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд ‪У.Хүрэлсүх болон танхимын гишүүд өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-УИХ-аас коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хоёр дах багц арга хэмжээний хөтөлбөрийг баталж, тогтоол гаргалаа.

Нэгт, Цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх, зарим арга хэмжээний тухай тогтоол

Хоёрт, Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хоёрдугаар багц арга хэмжээг гэсэн хоёр тогтоол баталсан.

Засгийн газрын хуралдаанаар 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгоно. IV сард 30 мянган төгрөг олгосон. Харин үлдсэн 70 мянган төгрөгийг удахгүй дансанд нь байршуулах болно. Тодорхой хэмжээний мөнгө зарагдаж байгаа бөгөөд нийт 547.2 тэрбум төгрөгийг хүүхдүүдэд олгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэдтэй айл сар бүр 400 мянган төгрөг авна гэсэн үг. Аж ахуй нэгжүүд хорио цээрийн дэглэмтэй, үйл ажиллагаа явуулах боломжгүй ийм хүнд нөхцөлд энэ мөнгийг олгож байна.

Хоёрт, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд хүнсний талон олгодог. Сард 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байна. Насанд хүрсэн 12200 насанд хүрсэн, 112 мянган хүүхдэд байдаг. Мөн хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болгож байна. Энэ арга хэмжээ тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.

Гуравт, нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөг олгоно. Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 хүн бий. Энэ хүмүүс сар бүр 180 мянган төгрөг авдаг байсныг нэмж байгаа. 42 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөн 100 мянган төгрөг нэмж олгоно” гэлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Эдийн засгийг дэмжих хоёр дахь багц хөтөлбөрт нийтдээ 793.6 тэрбум төгрөг зарцуулна. Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой байх хэрэгтэй. Санхүүжилтыг гаргахдаа энэ онд зохиогдох байсан залуучуудын их наадам, Токиогийн олимп зэрэгт тодорхой арга хэмжээнүүдэд төсөвлөсөн мөнгийг ашиглахаар тогтсон” гэв.

 

Холбоотой мэдээ

Back to top button
Close