НийгэмЭнэ сардНийслэл

Налайхын замын зорчих хэсгийг маргааш нээнэ

Улиастайн гүүрнээс Налайх-Чойр чиглэлийн 20,9 км авто замын хөдөлгөөнийг төлөвлөгөө ёсоор ирэх даваа гарагт нээнэ. Уг төслийн хүрээнд 85,730 м3 хөрс хуулалт, 205,800 м3 ухмал, 568,538 м3 далангийн дүүргэлт,  20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальт хучилт, 19 км тусгаарлах хашлага суурилуулах, үлдсэн 2,5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлууд хийгджээ. Харин дулааны улирал эхлэх үед дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх бөгөөд явган хүн, дугуйн зам гаргаж, 2020 оны 7 дугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй аж.

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам нь бетонон тусгаарлах зурвастай, сөрөг хөдөлгөөнтэй 4 эгнээ авто зам бөгөөд хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай, хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой, буцаж эргэх 5 хэсэгтэй, явган хүний 5 гарцтай, гэрэлтүүлэгтэй. Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам нь суурингийн доторх зам бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу цагт 60км-ээс хэтрүүлэх хориглоно. Гачуурт, Улиастай, Ургах нарах хороолол руу зорчих иргэд, жолооч нар зориулалтын тэмдэг, тэмдэглэлтэй, зөвшөөрөгдсөн хэсэгт буцаж эргэн зорчино. 5,33 буюу хөдөлгөөний чиг заасан мэдээлэх самбар тавигдана.

Мөн зам ашиглалтад орсон өдрөөс Монгол Улсад анх удаа Налайх-Улаанбаатар чиглэлд байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт /CNG/ нийтийн тээврийн автобус явуулахаар төлөвлөснийг НЗДТГ мэдээлсэн юм. Ингэснээр иргэд нийтийн тээврийн үйлчилгээндээ агаарын бохирдол үүсгэхгүй, байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт тав тухтай том оврын автобусаар үйлчлүүлэх юм. Байгалийн хий нь шаталтын дулаан өндөр, байгаль орчинд бага бохирдол ялгаруулдаг, эдийн засгийн хэмнэлттэй тул олон улсын нийтийн тээврийн салбарт түгээмэл ашигладаг байна.

Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны ажлын хөтөлбөрт “Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ чиглэл бий болгоно”, “Нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй технологид шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, эко автобус, троллейбусыг нэмэгдүүлнэ” гэсэн зорилт тусгасан аж.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close