Deprecated: Optional parameter $query_type declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $order declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $depth declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $args declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $sub_title declared before required parameter $the_post is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/plugins/class-tielabs-fbinstant-articles.php on line 90

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-styles.php on line 957

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-includes/feed-rss2.php on line 8
D-Parliament – NewsWall https://newswall.mn Wed, 11 Oct 2023 00:41:26 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.8.2 https://newswall.mn/wp-content/uploads/2020/05/cropped-logo-color-1-32x32.jpg D-Parliament – NewsWall https://newswall.mn 32 32 Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд саналаа өгөөрэй https://newswall.mn/?p=75781 Tue, 10 Oct 2023 23:38:00 +0000 http://newswall.mn/?p=75781 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.10.10) төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор D-parliament цахим системд байршуулсан Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд иргэд, олон нийтээс санал авч байгаа талаар танилцуулсан юм.

D- parliament цахим системийн Засгийн газар цэсэнд Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийг байршуулсан бөгөөд Монгол Улсын 2024 оны төсвийн орлого, зарлага болон хөрөнгө, өрийн удирдлага түүнчлэн орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг зэрэгтэй дэлгэрэнгүй танилцаж болох аж. Мөн Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүд, өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувьтай танилцах боломжтой юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ард иргэдийн мэдэх эрхийг хангаж, парламентын хяналт шалгалтын тогтолцоог шинэчилсэн. Энэ дагуу Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль батлагдаж, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал хяналт шалгалтын түр хороог байгуулах эрх зүйн орчныг бий болгосноор олон асуудал ил тод болж, хөндлөн хяналтын тогтолцоо бүрдэж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, төрийн босоо хяналт болон  хариуцлагын тогтолцоо гэж байсан бол бид нийт ард иргэд, олон нийтийн хяналт, хариуцлагад тулгуурласан хэвтээ, хөндлөн хяналтын тогтолцоо бий болгож байгаа ач холбогдолтой. Тийм ч учраас D-Parliament цахим системд Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийг байршуулж, иргэд, олон нийтээс санал авч байгаа гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

]]>
Г.Занданшатар: D-Parliament бол оролцоог нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм https://newswall.mn/?p=68538 Tue, 04 Apr 2023 23:40:00 +0000 http://newswall.mn/?p=68538 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  Дотоод Хэргийн Их Сургуулийн эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч суралцагчдад D-Parliament цахим системийн хэрэглээ, ач холбогдол болон хөгжүүлэлтийн талаар (2023.04.04)  танилцуулж, санал солилцов. Уг платформыг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нэг жилийн ойн босгон дээр ур чадвар, ёс зүйгээрээ түүчээлсэн ирээдүйн хууль сахиулагчидтай уулзаж буйг УИХ-ын дарга онцлов.

Тэрбээр үргэлжлүүлэн, хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангах зорилготой D-Parliament цахим системийн хэрэглээг цааш түгээхэд тус сургуулийн бие бүрэлдэхүүн үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Одоогийн байдлаар D-Parliament платформд хэлэлцэгдэж байгаа болон өргөн мэдүүлсэн нийт 170 хуулийн төсөл байршиж, дэлхийн 81 өөр улсаас хандалт хийж танилцжээ. Энэхүү цахим систем нь технологийн хувьслаар дамжуулан нийгмийн аливаа асуудлыг дэвшүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр ДХИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт үйлчилгээний газрын захирал, Цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангах салбарын хүний нөөцийг 89 жилийн турш бэлтгэж ирсэн түүхт сургуульд маань хүрэлцэн ирж, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, ил тод байдлыг хангах санаачилгын хүрээнд нээлттэй мэдээлэл солилцож байгаад хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсэв. 

Түүнчлэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслүүдэд сургуулийн хамт олны төлөөлөл саналаа илэрхийлсэн юм. 

]]>