Deprecated: Optional parameter $query_type declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $order declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $depth declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $args declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $sub_title declared before required parameter $the_post is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/plugins/class-tielabs-fbinstant-articles.php on line 90

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-styles.php on line 957

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-includes/feed-rss2.php on line 8
ЭМЯ – NewsWall https://newswall.mn Wed, 17 Jun 2026 13:44:14 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.8.2 https://newswall.mn/wp-content/uploads/2020/05/cropped-logo-color-1-32x32.jpg ЭМЯ – NewsWall https://newswall.mn 32 32 Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ https://newswall.mn/?p=103408 Wed, 17 Jun 2026 08:40:00 +0000 https://newswall.mn/?p=103408 Иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмэнд чанарын шинжилгээ өнөөдрөөс хийж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт чиглэл өгч, шинжилгээг “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д хийх юм.

Өчигдөр нээлтээ хийсэн тус лабораторид 224 багаж, тоног төхөөрөмжөөр химийн болон микробиологийн 27 үзүүлэлтээр үнэлгээ хийж, олон улсын найман фармакопейн 119 монографи, ерөнхий өгүүлэлд заасан аргачлалын шинжилгээ хийнэ. 

Эхний шатанд 27 нэр төрлийн 56 эмийн дээжийг шинжилгээнд хамруулах бөгөөд нэг сарын хугацаанд хариу нь гарна. Үндсэн шинжилгээний дүнд эмийн чанар, аюулгүй байдлыг үнэлж, стандартад нийцэж байгаа эсэхийг тогтооно. 

Энэхүү арга хэмжээ нь эмийн чанарын хяналтыг сайжруулж, иргэдийг баталгаатай, олон улсын стандарт шаардлагад нийцсэн эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Цаашид дотоодод үйлдвэрлэсэн болон импортын эмийг зах зээлээс түүвэрлэн тус лабораторид шинжилгээнд хамруулна.

]]>
Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо https://newswall.mn/?p=102921 Mon, 04 May 2026 07:20:00 +0000 https://newswall.mn/?p=102921 Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнийг эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, тэдгээрийн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох, шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор  зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүрэг, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын удирдах ажилтан, эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, хүүхдийн мэргэжилтэн, нярайн эмч, нөхөн үржихүйн зохицуулагч, эх баригч зэрэг мэргэжлийн 200 зочид, төлөөлөгчид оролцож байна. Тогтвортой хөгжлийн зорилтод эхийн эндэгдлийн харьцааг (100000 амьд төрөлтөд) 70 ба түүнээс доош болгон бууруулах, нялхас, 5 хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг тэглэх, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25-аас доош болгон бууруулах, нярайн эндэгдлийн түвшинг 12-оос доош болгон бууруулах зорилт тавьсан.

Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, бие даасан эх барихуйн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” болон “Эх баригчийг хөгжүүлэх” 2025-2028 оны төлөвлөгөөг тус тус батлан хэрэгжүүлж байна. Олон улсын эх баригчдын холбооноос 2026 оны Олон улсын эх баригчдын өдрийг “Дэлхий дахинд нэг сая эх баригч хэрэгтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан бөгөөд эх баригчдын хүний нөөц, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, манлайлал, мэргэжлийн бие даасан байдлыг дэмжих замаар эх, нярай, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахыг онцолж байна.

Энэхүү үндэсний зөвлөгөөн нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050-д тусгагдсан сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулах, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг тэглэх, эх, нярай, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг багаар үзүүлэх, бодлогын нэгдсэн уялдааг хангаснаар эх, хүүхэд бүр эрүүл эсэн мэнд амаржиж, Монголын үрс маш олон болох болтугай!

]]>
Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно https://newswall.mn/?p=102649 Mon, 13 Apr 2026 10:45:00 +0000 http://newswall.mn/?p=102649 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй чухал асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх чиглэлээр тодорхой үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгодог болгох асуудлыг судалж, шаардлагатай тооцооллыг яаралтай хийж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов.

Эмч, ажилчдын цалинг 2026 онд 75 хувь нэмэх шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдээд байна. Цаашид 8, 9, 10, 11, 12 дугаар сард тус бүр есөн хувиар, 2026 оны төгсгөл гэхэд 75 хувь нэмэгдэх юм. Эрүүл мэндийн салбарынхны цалин нь үндсэн, нэмэгдэл, нэмэгдэл хөлс буюу илүү цаг, үр дүнгийн урамшуулал гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Эдгээрээс илүү цагаас бусад нэмэгдлийг 30 хувь нэмэгдээгүй цалингаас тооцон олгож байсныг ойрын хугацаанд өөрчилж нэмэгдсэн цалингаас бүх төрлийн нэмэгдлийг тооцож олгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт үүрэг болголоо.

Мөн эрүүл мэндийн салбарт хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхгүй гэдгээ онцолж, салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулсан Засгийн газар байх болно гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн салбарын доголдлын гол шалтгаан болж буй эрүүл мэндийн цахимжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргаж чадвал олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэн хүлээлт өндөр байгаагаа шинэ сайдад сануулав.

Мөн монгол эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн ч эмийн чанар тэдний ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг дурдан, эмийн чанарт онцгой анхаарах шаардлагатай, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг нарийвчлан судалж, иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх чиглэл өглөө.

]]>
Олон улсын эрдэмтэн судлаачид тарваган тахлын эсрэг авч хэрэгжүүлэх гарц шийдлүүдийг хэлэлцэж байна https://newswall.mn/?p=99886 Tue, 16 Sep 2025 04:28:00 +0000 https://newswall.mn/?p=99886 Олон улсын “Yersinia” симпозиум 15 дахь удаагийн хурал өнөөдөр (2025.09.16) Улаанбаатар хотноо эхэллээ. Тус хурал нь Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй тарваган тахлын эсрэг авч хэрэгжүүлэх жишиг туршлага, шинэ санаа солилцох, хамтын ажиллагаа эхлүүлэх, үр дүнтэй гарц шийдлүүдийг хэлэлцэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.

Хурлыг нээж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн үг хэллээ. Тэрбээр, Дэлхийн 26 улс тарваган тахлын байгалийн голомттой ба зөвхөн тарваган тахал өвчнөөр жилд 600 гаруй хүн өвчилж байна. Ихэнх тохиолдол нь Африкийн сахарын бүс, Мадагаскар, Перу болон АНУ-д бүртгэгдэж байгаа статистик байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд олон улсын хэмжээнд бүртгэгдсэн хүний өвчлөлийн томоохон дэгдэлтүүдийн ихэнх нь хүн ам төвлөрсөн суурин газар бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Монгол Улсын хувьд 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзлэх 838,200 га талбай байнгын идэвхжил өндөр байдаг. 1970-2024 оны хооронд 13 аймгийн 76 сум, Нийслэлийн 4 дүүрэгт тарваган тахал өвчнөөр 221 хүн өвчилж, 38.5% нь нас барсан статистик мэдээлэлтэй байна.

Зоонозын халдвар нь дутуу үнэлэх, бага ач холбогдол өгөх асуудал ерөөсөө биш гэдгийг дэлхийн түүх гэрчилнэ. Нэгэн цагт дэлхийн хүн амын 1/3-ийг авч одсон тарваган тахал өвчний аюул, занал өнөөдөр ч арилаагүй. Сүүлийн жилүүдэд амьтнаас хүнд халдварлах зоонозын халдварт өвчин анхаарал улам татах болсон шалтгаан нь зарим нэг халдвар дэлхий дахиныг хамарсан цар тахлын хэмжээнд хүрсэн билээ. Зоонозын олон өвчнүүд манай бүс нутагт шинэ зүйл биш ч, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, экосистемийн тэнцвэр алдагдагдсанаар тэдгээрийн тархалтыг нэмэгдүүлж, асуудлыг улам бүр төвөгтэй болгож байна.

Зарим зүйлийн үүсгэгчид хүнсний бүтээгдэхүүн (мах, сүү, ус) болон тэжээвэр амьтнаар дамжин олон улсад тархах эрсдэл үүсч байна. Иймээс Yersinia болон түүнтэй төстэй үүсгэгчийг гүнзгийрүүлэн судлах, оношилгооны чадавхыг нэмэгдүүлэх шаардлага улам бүр бий болж байгааг мэргэжлийнхэн, судлаачид хэлж байна.

Энэхүү симпозиумын түүхээс харахад эртний эпидемиологийн судалгааны арга барилаас эхлээд олон улсын ололт амжилт гарц, шийдлийг хэлэлцдэг нэн чухал платформ болон өргөжиж, одоогоор орчин үеийн геномик судлалын түвшинд хэлэлцдэг болжээ. Монгол Улс болон дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд та бүхнийг хүлээн авч буйдаа бид туйлын баяртай байна.

Та бүхний оролцоо нь шинжлэх ухаан, шинэчлэл, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн эрмэлзлэлийг бий болгоно гэдэгт илтгэж байна. Энэхүү олон улсын хурал нь шинэ санаа, туршлага солилцох, шинэ хамтын ажиллагаа эхлүүлэх, үр дүнтэй шийдлүүдийг хамтдаа эрэлхийлэх индэр байг” хэмээв.

Хоёр өдөр чуулах энэхүү хурлаар 11 улс орны эрдэм шинжилгээ, судалгааны 25 бүтээлийг хэлэлцэх юм. ДЭМБ-аас өнгөрсөн онд шинэчлэн гаргасан “Шинэ болон цар тахал үүсгэх эрсдэл бүхий үүсгэгчийн жагсаалт”-д тарваган тахал өвчнөөс гадна вирус, нян, паразитаар үүсгэгддэг зоонозын гаралтай 20 гаруй халдварт өвчин оржээ. Иймд зоонозын гаралтай халдварт өвчнийг тандах, хянах, сэргийлэх, хариу арга хэмжээ авахад шинжлэх ухаанч, шинэ техник технологи иноваци шингэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Тиймээс Монгол Улс бодит хэрэгцээ шаардлагыг үнэлж, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг өргөжүүлэх, салбарын оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан зөвлөл болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эксаланте: ДЭМБ-ын зүгээс энэ арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байгаа. Өөрийн эх орондоо олон улсын “Yersinia” симпозиумыг зохион байгуулж буй МУЗГ болон ЭМЯ, ЗӨСҮТ-д баяр хүргэе. Шинэ болон сэргэн дэгдэж байгаа зоонозын өвчин нь дэлхий дахины анхаарлыг татсаар байна. Учир нь зоонозын эмгэг төрөгч нь дэлхийг хамарсан цар тахал үүсгэх эрсдэл өндөртэй байдаг. Тухайлбал зэрлэг амьтнаас мал, малаас хүнд эсвэл зэрлэг амьтнаас хүнд дамжих халдварын чиглэл ажиглагдаж байдаг. Монгол Улсын хувьд 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэрт байгалийн голомт идэвхтэй байдаг учраас тарваган тахлын эрсдэл өндөр. Тиймээс бид онцгой анхаарал хандуулж байгаа юм.

2023 онд “Хөндлөнгийн хамтарсан үнэлгээ” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ нь олон улсын эрүүл мэндийн дүрмийг Монгол Улсад хэрхэн хэрэгжүүлж байгаа, ямар чадавхыг хөгжүүлэх шаардлагатай байгааг тодорхойлсон. Эдгээр зөвлөмжөөс дурдах юм бол, “Нэг эрүүл мэнд” гэсэн арга барилаар ажиллах явдал. Өөрөөр хэлбэл, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх онцгой шаардлагатай байна гэж зөвлөсөн.

Мөн зоонозын өвчний эсрэг хүний нөөцийг бэхжүүлэх, зоонозын хяналт тандалтыг салбар дундын “Нэг эрүүл мэнд” арга барилаар явуулах, өвчний талаарх мэдээллийг цахимжуулж мэдээллийн сан үүсгэх болон лабораториудын чадавхыг сайжруулах зэрэг зөвлөмжүүд орсон байдаг. Монгол Улсад олон улсын эрдэмтэд хуран цугларсан байгаа энэ мөчийг үндэсний байгууллагууд ашиглаж, хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, ололт амжилт, үр дүнг сонсож үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг уриалж байна” гэлээ.

Тарваган тахал нь “Yersinia pestis” гэх нянгаар үүсгэгддэг, амьтнаас хүнд халдварладаг аюултай халдварт өвчин юм. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтал болсон 100 гаруй иргэнийг тусгаарлахын зэрэгцээ тухайн аймаг, орон нутгийг хяналтад авч, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ аваад буй энэ цаг үед олон улсын эрдэмтэн судлаачид чуулж, гарц шийдэл эрэлхийлж буйгаараа энэхүү хурал онцлог бөгөөд ач холбогдолтой болж байна.

Гурван жил тутам зохион байгуулагддаг олон улсын “Yersinia” симпозиумыг анх 1972 онд Шведийн хант улсын Мальмё хотноо зохион байгуулж байжээ. “Yersinia” нянгийн олон янз байдал, бүтэц, физиологийн онцлог, хувьсал, эзэн амьтдын холбогдол, экологи, тархвар зүй, оношилгоо, хүнсний аюулгүй байдал, дархлаажуулалттай холбоотой асуудлыг голлон хэлэлцдэг тул энэ чиглэлийн олон улсын судлаачдын хамгийн том цугларалт болж байна.

]]>
Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформын хурал боллоо https://newswall.mn/?p=99323 Wed, 20 Aug 2025 04:40:00 +0000 https://newswall.mn/?p=99323  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс сонгогдон хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний 6 улс орнуудын нэг болсон.

Манай улсад жил бүр дунджаар 120-140 орчим хүүхдийн хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 45-50 хувийг цус, тунгалгийн хавдар, 18 хувийг тархи, мэдрэлийн хавдар, 8-9 хувийг яс, зөөлөн эдийн хавдрууд, 20 хувийг бусад төрлийн хавдрууд эзэлдэг байна. Хүүхдийн хавдрын тохиолдол харьцангуй цөөн тул эмийн тасалдал үүсэх эрсдэл өндөр байдаг бөгөөд зарим тохиолдолд эмийн чанарын асуудал ч хөндөгддөг. Энэ нь өвчтэй хүүхдүүдэд эмчилгээг бүрэн хийхэд бэрхшээл учруулдаг.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хавдартай хүүхдүүд эмийн тасалдалгүйгээр, санхүүгийн дарамтгүйгээр, урт хугацаанд шаардлагатай эмчилгээг авах боломжтой болж байна. Сонгогдсон улс орнуудад хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай 35 нэрийн чанарын баталгаатай эмийг 5 жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр, тасалдалгүй хангахаар ажиллаж байна.

Дэлхийн платформын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд:
•  Эрүүл мэндийн яам удирдлага, чиглэл өгч дэмжин ажиллах,
•  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар платформоор орж ирэх эмийн бүртгэл, импортын мэдүүлгийг олгох, эмийн хэрэглээ, хадгалалт, түгээлтэд хяналт тавих,
•  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв улсын хэмжээнд эмийг гаалиас хүлээн авч, горимын дагуу хадгалан эмчилгээнд хэрэглэх,
•  Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэргэдэх Эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулах их хэмжээгээр ирсэн эмийг зохих горимын дагуу хүлээн авч хадгалах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Монгол Улс энэхүү дэлхийн платформд хамрагдсанаар хавдартай хүүхдүүдэд чанартай, найдвартай эмийг тогтвортой, хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэж, хүүхдийн амь насыг аврах, эмчилгээний үр дүнг сайжруулахад чухал алхам болж

]]>
ХСҮТ-ийн захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо https://newswall.mn/?p=95679 Fri, 02 May 2025 03:00:00 +0000 http://newswall.mn/?p=95679 ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо.  Тэрбээр тэргүүлэх зэрэгтэй хавдар судлаач эмч, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч  бөгөөд ЭМЯ-ны Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга,  Япон улсын Айчигийн АУИС-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, Япон улсын  Айчи Анагаах ухааны их сургуульд хоол боловсруулах мэс заслын тэнхим мэс заслын эмч, гадаад судлаачаар ажиллаж байсан туршлагатай юм.

I.Боловсрол 
1.  2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2.  2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС 
3.  2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт 
4.  2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
5.  2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ

II. Ажлын туршлага
1.  2007он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2.  2007-2009 он Дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
3.  2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
4.  2014-2021он Дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
5.  2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
6.  2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал

III. Сонгуульт ажил
1.  2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
2.  2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
3.  2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС

]]>
Дүүргийн эмнэлгүүдийн чадамжийг сайжруулна https://newswall.mn/?p=93155 Thu, 13 Feb 2025 07:36:00 +0000 http://newswall.mn/?p=93155 Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд амбулатороор үйлчлүүлэгчдийн судалгаандаа тулгуурлан хүний нөөцөө бэлтгэж, тоног төхөөрөмжөө сайжруулан Улсын төв эмнэлгүүдээр үйлчлүүлэгчдийн “Төвлөрлийг сааруулах” төлөвлөлтөө Эрүүл мэндийн яаманд /2025.02.13/ танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд аймаг орон нутагт ажиллаж аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, иргэд амьдарч буй орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авахад анхааран ажиллаж байна.

Өнөөдөр дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн “Төвлөрөл сааруулах” төлөвлөгөөтэй танилцаж нэн ялангуяа хавдрын эрт илрүүлэгт анхаарч “бага зардлаар эрт илрүүлэх” зорилгын хүрээнд төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд үүрэг болголоо.

Дүүргийн эмнэлгүүд мэс заслын тусламж үйлчилгээг өргөтгөхөд УНТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ-тэй бүх төрлийн хавдрын мэс заслын тусламж үйлчилгээгээ сайжруулах, судсан дотуурх оношилгоо, эмчилгээ /Ангиографи/, хүүхдийн тусламж үйлчилгээгээ өргөжүүлэх чиглэлд уялдаа холбоотой ажиллаж хүний нөөцөө сургах чиглэлд ажиллана.

]]>
“Монгол Улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын 7 нь зохистой байдлаар хооллож чаддаггүй” https://newswall.mn/?p=92916 Tue, 11 Feb 2025 08:22:00 +0000 http://newswall.mn/?p=92916 “Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааны үр дүнг өнөөдөр /2025.02.11/ танилцууллааг Судалгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хийж гүйцэтгэжээ.

Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлж цаашид хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах, эрүүл хооллолтыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж боловсруулах  зорилгоор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгээр “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааг 2023-2024 онд Монгол Улсын эдийн засгийн 4 бүс, 21 аймгийн 112 сум, нийслэлийн 8 дүүргийн анхан шатны 200 түүврийн нэгжид зохион байгуулсан.

Судалгаанд нийт 2,789 өрх, 5 хүртэлх насны 2786 хүүхэд, төрөх насны 2513 эмэгтэйчүүд (эхчүүд), 15-49 насны 1950 эрэгтэйчүүд, 2788 жирэмсэн эмэгтэйчүүд болон ЕБС-ийн 1-12 ангийн 4742 суралцагч судалгаанд  хамрагдсан. 

Судалгаагаар тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн усан хангамж, ариун цэвэр, аж байдлын түвшин, хүнсний баталгаат бус байдал, иоджуулсан давсны хэрэглээ, тав хүртэлх насны хүүхдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг судлан, хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг өрхийн шинж байдал, эхийн хоол тэжээлийн байдалтай холбон судласан. Мөн ЕБС-ийн 6-18 насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг судлан, хоол тэжээлээс хамааралт зарим эмгэгийн тархалтын түвшинг тогтоож, тэдний хоол тэжээлийн талаарх мэдлэг, хандлага, дадал, “Үдийн хоол”-ны талаарх сэтгэл ханамжийн байдлыг үнэлсэн. 

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг судлан хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн  хэрэглээ, төрөх насны эмэгтэйчүүдийн хооллолтын дадал, хүүхдийн хооллолтын талаарх мэдлэг, бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээг үнэлж, хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалт, тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 15-49 насны эрэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг тус тус судлан тогтоосон.

Тав хүртэлх насны хүүхэд:

Тав хүртэлх насны нийт хүүхдийн 8.4% өсөлт хоцролттой, 1.5% тураалтай, 11.3% илүүдэл жинтэй, 1.3% туранхай буюу хоол тэжээлийн цочмог дуталтай байна. Тав хүртэлх насны хүүхдийн дунд бага жинтэй төрөлтийн тархалт харьцангуй бага (3.9%), харин том жинтэй төрөлт 11.8% байв.

Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалт “Дунд” зэргийн (21.3%) тархалттай, цус багадалттай хүүхдүүдийн дийлэнх хувь хөнгөн, хүндэвтэр хэлбэрийн цус багадалттай байна. Цус багадалтын тархалт 2 хүртэлх насны хүүхэд, ядуу өрх, боловсролгүй, бага эсвэл суурь боловсролтой эхийн, Казак хүүхдийн дунд харьцангуй түгээмэл байв.

Нийт 6–59 сартай хүүхдийн 5.7% төмөр дутлын цус багадалттай байв. Төмөр дутлын цус багадалтын тархалт хөвгүүдийн дунд охидоос 2 дахин илүү, 6–23 сартай 5 хүүхэд тутмын 1 орчим, аж байдлын түвшин доогуур өрхийн хүүхэд, боловсролгүй, бага эсвэл суурь боловсролтой эхийн хүүхдийн дунд илүү түгээмэл байна.

Манай улсын 6–59 сартай хүүхдийн 14.1% ийлдэс дэх ферритиний түвшин багатай, 10.8% уусдаг трансферрин рецепторийн агууламж багатай буюу төмөр дуталтай байв. Төмөр дутлын тархалтын түвшин өмнөх судалгааны дүнгээс бага зэрэг буурсан хэдий ч, 6–23 сартай хүүхэд, Баруун бүс, ядуу өрх, Казак хүүхдийн дунд харьцангуй өндөр хэвээр байна. Мөн 6-59 сартай 2 хүүхэд тутмын 1 орчим (48.4%) Д аминдэмийн дуталтай, 3 хүүхэд тутмын 1 нь Д аминдэмийн нөөц дутмаг байдалд байв.

Д аминдэм дутлын тархалт 2017 оны түвшнээс буурсан, харин Д аминдэмийн нөөц дутмаг байдалд өөрчлөлт ажиглагдахгүй байна. А аминдэм дутлын тархалт харьцангуй бага (7.1%) байгаа боловч, 10 хүүхэд тутмын 6 орчим А аминдэмийн нөөц багатай буюу дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байв.

Тав хүртэлх насны хүүхдийн 61.2% өндөр тунт А аминдэмжүүлэлтэд хамрагдсан, 79.5% ямар нэг хэлбэрийн Д аминдэмийн бэлдмэл хэрэглэсэн байна. Нийт хүүхдийн олон найрлагат бичил тэжээлийн холимгийн хэрэглээ туйлын хангалтгүй, тэдний 7.9% нь дунджаар 41 уут бичил тэжээлийн холимог хэрэглэсэн байв.

Бага насны хүүхдийн эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлтүүд өмнөх судалгааны үзүүлэлтээс төдийлөн сайжраагүй, эхийн сүүгээр хооллох хугацаа буурсаар байна. Хоёр хүртэлх насны хүүхдийн 87.4% төрөөд 1 цагийн дотор ангир уургаа амласан, 75.8% төрсний дараах эхний 2 хоногт эхийн дүүгээр дагнан хооллосон байв. Зургаан сар хүртэлх насны хүүхдийн 59.6% эхийн сүүгээр дагнан, 95.4% эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ сүүн тэжээл, малын сүү уусан байна.

Монгол Улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын 7 нь зохистой байдлаар хооллож чадахгүй байна. Хоёр хүүхэд тутмын 1 нь насандаа тохирсон давтамжаар, зохих нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хооллож чадахгүй, 31.8% жимс, хүнсний ногоо огт хэрэглээгүй байв. Бага насны хүүхдийн нэмэгдэл хооллолтын дадлын үзүүлэлтүүд 2017 оны түвшнээс сайжраагүй төдийгүй, их тосонд шарсан эрүүл бус хүнсний хэрэглээ (42.2%) харьцангуй түгээмэл, 3 хүүхэд тутмын 1 чихэрлэг ундаа хэрэглэж байна.

]]>
АНУ-ын Элчин сайдын яамнаас эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүллээ https://newswall.mn/?p=91794 Thu, 09 Jan 2025 08:00:00 +0000 http://newswall.mn/?p=91794 Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас улирлын томуу, томуу төст өвчин зэрэг амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэлт өндөр байгаатай холбогдуулан өвчтөний цусан дахь хүчилтөрөгчийн түвшинг хэмждэг мэдрэгч багаж болох импульсийн оксиметрийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөв.

Эрүүл мэндийн яамыг төлөөлж Санхүү, эдийн засгийн газрын дарга Э.Мөнхсүлд дээрх багажийн хандивыг хүлээн авсан бөгөөд сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудад шуурхай хуваарилан олгох болно гээд дээрх дэмжлэгийг үзүүлсэн явдалд талархал илэрхийлээ. Уулзалтад Элчин сайдын яамнаас Эдийн засгийн асуудал хариуцсан атташе Жак Конард, Иргэн цэргийн дэмжлэг багийн ахлагчТравис Манн, Иргэн цэргийн дэмжлэг багийн эмнэлгийн ажилтан Закари Шимли, Эдийн засгийн ажилтан П.Дарьсүрэн нар байлцлаа.

]]>
Эрүүл мэндийн цахим шилжилтийг цогц байдлаар шийднэ https://newswall.mn/?p=91326 Thu, 26 Dec 2024 06:00:00 +0000 http://newswall.mn/?p=91326 Цахим эрүүл мэндийн олон улсын индексээр манай улс 5 оноо авахаас 2.9 оноо авчээ. Ингэхдээ стратеги-хөрөнгө оруулалт, ажиллах хүчний чадавх, стандарт-зохилдлого, үйлчилгээ-апп хэсгийг үнэлэх боломжгүй хэмээн дүгнэсэн байгаа юм. Тиймээс дээрх чиглэлд технологийн шийдлийг нэвтрүүлэх шаардлага бий. Харин аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлаар Ховд, Увс, Завхан, Дорнод, Дорноговь тэргүүлж байна.

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлж, иргэдэд үр дүнгээ өгөх шийдлийг ярилцахаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан уулзалт 12-р сарын 25-ны өдөр боллоо.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Эрүүл мэндийн яамны зүгээс эрүүл мэндийн салбарын цахимжилтийн чиглэлд санаачилга гарган ажиллаж байгаад талархал илэрхийлье. Хоёр яам энэ чиглэлд онцгойлон анхаарч, эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллаж байна. Цахим шилжилтийг төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт чухалчлан авч үздэг. Эдгээр нь хүн бүрт шууд мэдрэгддэг, систем хэдхэн минут гацахад иргэд дургуйцлээ хамгийн ихээр илэрхийлдэг салбар юм. Мөн эмийн бүртгэлийг цаашид яах вэ гэдэг асуудал ч гарч ирнэ. Үүнийг блокчейн технологиор шийдсэн улсууд ч байна. Түүнчлэн хамгийн олон цахим систем эрүүл мэндийн салбарт байгаа учраас үүнийг интеграцчилах нь чухал. Энэ мэт олон асуудал эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд яригдана” гэж онцлов.

Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10 заалтын хэрэгжилтийг хангахын тулд Эрүүл мэнд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалыг яаралтай шинэчлэн батлах асуудлыг уулзалтын үеэр ажлын хэсгийнхэн хөндлөө. ЭМЯ-наас цахим бодлогын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй датаг цуглуулж, боловсруулж, ашиглахад анхаарч байна. Энэ чиглэлд өгөгдөл давхардсан, хэрэгцээгүй дата байгаа учраас эхнээс нь цэгцэлж, боловсруулахад ЦХИХХЯ-тай хамтарч байгаа аж. Мөн өгөгдлийн аюулгүй байдлыг хангаж, суурь асуудлыг шийдвэрлэхээр зорьжээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цаг үетэй холбоотойгоор хоёр сайдын хамтарсан журмыг шинэчлэх ажлыг дэмжиж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын цахимжилтийг иргэдэд мэдрүүлж, бодит үр дүнд хүрэхийн тулд цогц шийдэл хэрэгтэй. Манайх шиг тархай бутархай нутагт цахимжилт бол иргэдэд үр дүнгээ өгөх шийдэл мөн. Хамгийн гол нь цахим гээд байгаа ч давхар цаасаар бүртгэл хийгдээд байвал утгагүй. Цахимаар, утсаар, өөрөө биеэр очиход өөр өөр цаг авч байна. Энэ мэт уялдаагүй асуудлыг цогц байдлаар шийдэх нь чухал” хэмээн ярилаа.

Он гарсаар Эрүүл мэндийн байгууллагын систем хөгжүүлэгч 7 аж ахуйн нэгж дээр 175 веб сервис тохируулаад байна. Үзлэгийн цаг авах, эмийн жор бичигдэх, эмийн жор дээрх эмийг худалдаж авсан, шинжилгээний хариу гарах, бусад эмнэлгээс өвчтөний мэдээлэл харах, даатгалтай тусламж үйлчилгээ авах, эмнэлэг нэхэмжлэх, гуравдагч этгээдэд дамжуулах, эмч товлолт үзлэгээр тухайн иргэнийг дуудад үед “e-mongolia”-р дамжин мэдэгдэл очдог аж.  

Мөн Монгол Улсад бүртгэлтэй бүх эмийн жорыг цахим хэлбэрт шилжүүлсэн. 10 орчим төрлийн 120 гаруй эмийн хэрэглэх заавар, хориглож заалт, гаж нөлөөний талаарх аудио тайлбар, дохионы хэл, текст хэлбэрээр оруулжээ.

Тиймээс иргэд “e-mongolia”, КИОСК, гар утсанд суурилсан мэдээлэл авахаас гадна ХУРДАН цэгээр дамжуулан эмнэлгийн цаг болон бусад үйлчилгээг авах боломжтой. Тус цэг нийслэлд 1 болон 3-р эмнэлгийн хүлээн авах хэсэгт байгаа бол Завхан, Говь-Алтай, Архангай зэрэг аймгийн нэгдсэн эмнэлэгт бий. Тодруулбал,  1-р эмнэлэг 40510, 3-р эмнэлэг 17579 буюу нийт 58,089 үйлчилгээ үзүүлжээ.

]]>