Нийт нутгаар цасны дундаж зузаан ихэнх нутгаар 3-7 см, Баян-Адрага, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байна.

Аймгийн хэмжээнд 2024-2025 онд урьдчилсан байдлаар 18 сумын 89 багийн 6.5 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар сумын нөөцөөс Өмнөдэлгэр, Баянхутаг, Мөрөн сумд 55 тн өвс, 5 тн тэжээлийг зарцуулж, 845 тн өвс, 517 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна.
Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар 5 бүлэг 30 заалт ажил, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд 293.7 сая төгрөгийг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.

Энэ онд Монгол Улсын Шадар сайд, Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх зургадугаар сард зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцууллаа.
]]>Тус сургууль нь урлаг заалтай бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам захиалгаар, “Осибзт” ХХК-ийн зураг төслөөр, “Онон бридж” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ норм дүрмийн дагуу захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа.

Дээрх төслийн зорилго нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүү, зохион байгуулалт, үйл ажиллагааны чадавх үүний дотор бэлчээрийн менежмент, орон нутгийн төсөвт хяналт тавих чадавхыг бэхжүүлэх явдал байдаг. Энэхүү зорилгын хүрээнд “Бэлчээрийн тогтвортой менежмент” сургалтын ерөнхий хөтөлбөрийг Хөдөө аж ахуйн их сургуультай, “Төсвийн ил тод байдал, хариуцан тайлагнах механизм” сургалтын ерөнхий хөтөлбөрийг “Иргэний засаглал” төрийн бус байгууллагатай хамтран тус тус баталсан билээ.
Эдгээр хөтөлбөрийг баталснаар төслийн баримт бичигт заасны дагуу бэлчээрийн тогтвортой менежмент, бэлчээр ашиглалт, хамгаалалт, сайжруулалтын арга, технологи, туршлагаас суралцаж, сум орон нутагтаа тохирсон бэлчээрийн менежментийн арга хэмжээг төлөвлөх, төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоотой төсвийн төсөл боловсруулах, хариуцан тайлагнах механизмын талаар сумын ИТХ-ын төлөөлөгчид суралцаж, улмаар орон нутгийн төсвийг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагаа нь улам бүр идэвхжих боломж бүрдэх юм.
Баталсан хөтөлбөрийн дагуу “Бэлчээрийн тогтвортой менежмент” сургалтаар Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний ач холбогдол, хэрэгжилт, Бэлчээр ашиглалт, хамгаалалтыг сайжруулах удирдлага зохион байгуулалт сэдвээр ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн зөвлөх багш, доктор Ш.Гэрлээ, Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах бэлчээрийн хамтын менежментийн талаар, Бэлчээрийн доройтол төлөв байдал, чанар, хяналтын тавих асуудал сэдвээр Монголын бэлчээр ашиглагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг, “Малын эрүүл ахуй, чанарт анхаарах” асуудал ХААИС-ийн Биотехнологи сургуулийн багш, доктор Ph.D, дэд профессор Г.Ганбат, Малын эрүүл мэнд, малын чанарт анхаарах асуудал, Малын тоог бэлчээрийн даацад тохируулах арга, технологи сэдвээр МААЭШХ-ийн Бэлчээрийн мониторинг, зураглалын лабораторын эрхлэгч Н.Хишигсүрэн нар тус тус хичээл заалаа.
Харин “Төсвийн ил тод байдал, хариуцан тайлагнах механизм” сургалтаар Нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт, арга хэрэгслүүд, Улсын болон орон нутгийн төсвийн харилцаа, Төсвийн ил тод байдал болон иргэдийн оролцоо, Төсвийн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын үе шатуудад иргэдийг оролцуулах, Засаглалыг бэхжүүлэхэд ИТХ-ын чиг үүрэг чухал болох нь зэрэг сэдвүүдээр “Иргэний засаглал” төрийн бус байгууллагын багш Н.Амгаланбаатар, Г.Түвшинбаатар, Б.Ууганхүү нар тус тус сургалт орлоо.
Сургалтыг Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Ажлын албад хамтран зохион байгуулалцаж байгаа бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун, Д.Хосбаяр нар сургалтыг нээж хэлсэн үгэндээ сургалтын ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг үнэлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төслийн хамт олонд талархал илэрхийлсэн болно.
Төслийн хамт олны зүгээс дараагийн сургалтыг 10 дугаар сарын эхээр Архангай, Өвөрхангай аймгуудад хийхээр төлөвлөөд байна.















“Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл
]]>Тэрбээр эзэнт гүрний гал голомт, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөөх эцэг өвгөдийн үе дамжсан захиас, эх орончдын зуун дамжсан тэмцэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалаар биеллээ олсон нь үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, хойч үе үүрд бахархан дурсвал зохих түүхт үйл явдал гэдгийг онцлон тэмдэглээд өнөөдрийн түүхт 100 жилийн ой бол анхны дөрвөн аймаг төдийгүй орчин үеийн орон нутгийн засаг захиргаа үүсэн байгуулагдаж, шинэчлэгдсэний 100 жилийн дүгнэлт, шинэ зууны эхлэл цэг юм гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны эзэнт гүрний баатарлаг түүх, эрх ямбандаа ташуурч, төрт ёсны эрх ашгийг хувийн шуналаар сольж, өвөр зуураа талцан тэмцэлдсээр тусгаар тогтнолоо алдсан гашуун түүх болон Ардын хувьсгалын он жилүүдийн сорилт, амжилтаас иш татаад “Цар тахал, дэлхийн улс орнуудын геополитикийн нэн эгзэгтэй сорилттой нүүр тулж, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө энэ цаг үеийн иргэд бид илүү алсын хараатай, илүү эв нэгдэлтэй байж, өглөө бүхэн эртлэн босож, өдөр бүр идэвхийлэн ажиллах шаардлагатай. Дотроо талцан мэтгэлцэхээс илүү олон улстай хөгжлийн түвшинд уралдаж, хөгжил дэвшлийн шинэ эриний төлөө үндэсний эв нэгдлээ эрхэмлэн хамтдаа нэг том алхах үлдлээ. Үндсэн хуулийн өөрчлөлт ч энэ агуулгаар хийгдсэн” хэмээв.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд хилийн боомтууд сэргэж, экспортын дөрвөн шинэ төмөр замын ажил эрчимжиж, уул уурхайн далд эдийн засаг ил болж эхэлснээр цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ноогдох ДНБ анх удаа 5000 ам.долларт хүрч, улсын төсвийн орлого 1.7 их наядаар давж биелснийг онцлов.
“Улсын хөгжил орон нутгийн хөгжлөөс ундаргатай. Орон нутгийн хөгжлийн суурь бол төсвөө бие даан бүрдүүлэх чадвар юм. Монгол Улсын Засгийн газар “Welcome to Mongolia” уриан дор аялал жуулчлалыг онцгойлон хөгжүүлэх зорилт дэвшүүлж, энэ жил түүхэндээ хамгийн их жуулчдыг хүлээн авч байна. Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Монголын нууц товчоон”-д тэмдэглэгдсэн түүхэн газар нутгуудыг автозамаар холбох ажил Хэнтий аймагт эрчимжиж, Чингис хотоос ОХУ-тай Ульхан боомтоор, БНХАУ-тай Замын-Үүд боомтоор холбогдож, олон улсын дэд бүтцийн интеграцид орсноор аялал жуулчлалын урсгал эрс нэмэгдэж, эдийн засгийн эргэлт хоёр дахин тэлэх боломж ойрын ирээдүйд бүрдэнэ” гэж Ерөнхий сайд хэллээ.

Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс болох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлснээр 2016 онд аймгийн ДНБ 332 тэрбум төгрөг байсан бол 2022 оны байдлаар 703 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн байна. Харин 2016 онд аймгуудын өрсөлдөх чадварын индексээр 15-д эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд долдугаарт эрэмбэлэгджээ.
Хэнтийн аймгийн 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээнд АНУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ зэрэг улс орны Элчин сайд нар болон хүндэт зочид төлөөлөгчид уригдан оролцож байна.
]]>Монгол Улсын Ерөнхийлөгч өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Их Монгол Улсыг байгуулан Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглаж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоон, монгол үндэстний суу алдрыг бадраасан Их Эзэн Чингис хааны төрсөн нутгийн гал голомтыг сахин суугаа Хан Хэнтий нутгийн түмэн олонд Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ.

Монгол түмний өвөг дээдэс Бурхан Халдун хайрханд бууриа зассан тэр цагаас хойш энэ нутагт Хамаг Монгол Улс, Их Монгол Улс, Монголын Эзэнт гүрний үе үеийн ихэс дээдэс, хаадыг хаан өргөмжлөх ёслол үйлдэн, өндөр төр, өргөн түмнийхээ ариун гал голомтыг хөгжөөн бадрааж ирсэн түүхтэй гэдгийг дурдав.
Хан Хэнтий нутгийг Эзэн Чингис хааны алтан ургийн Шолой сэцэн хан сахин сууснаар Халх дөрвөн аймгийн нэг Сэцэн хан аймаг хэмээгдэх болсон түүхтэй бөгөөд 1923 онд “Хан Хэнтий уулын аймаг” хэмээн нэрлэсэн юм.
Тухайн үед Хан Хэнтий уулын аймаг нь өнөөгийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар нутгийг хамарч байсан бөгөөд 1930 онд Дорнод аймаг, 1942 онд Сүхбаатар аймгийг байгуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Хан Хэнтий аймаг нэгэн цагт дэлхий ертөнцөд амар амгаланг тогтоож, хөгжил дэвшлийг цогцлоосон аугаа их эзэнт гүрний үндэс суурийг тавьсан мянганы суут хүмүүн Эзэн Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ дэлхий дахинд алдаршин хөгжих бүрэн боломжтойг онцоллоо.
Тиймээс Хан Хэнтий нутгийн ард түмэн Их Эзэн Чингис хааны өлгий нутгийн гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, агуу түүхт нутаг усаараа бахархаж, Их хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлоо үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ хичээн бататгаж, нутаг ус, улс орноо мандуулан хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан хичээн зүтгэх учиртайг тэмдэглэлээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Хэнтий аймгийг Сүхбаатарын одонгоор шагнаж, баяр хүргэлээ.
Баярын хурлыг Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Хэрлэнчулуун нээж үг хэлсэн бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн түүхэн хөгжил, бүтээн байгуулалтын талаар илтгэл тавьсан юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Хэнтий аймагт ажиллах үеэрээ эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт эх орныхоо хөрсөнд ургадаг эмийн ургамлаар дэлхийн дахинд танигдсан эм бэлдмэлийг бүтээж, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны үр дүнтэй арга зүйг нэвтрүүлэх онолын шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэн гаргасан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн “Шинэ анагаах ухаан” их сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Төрийн шагналт, Хүний гавьяат эмч Миеэгомбын Амбагад хүртээв.

Урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, сэтгүүл зүйн салбарт олон арван судалгаа шинжилгээний ганц болон хамтын бүтээл, дууны шүлэг, ном товхимол, дуурийн болон тайзны уран бүтээл туурвиж олны хүртээл болгон, соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн зохиолч, яруу найрагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор Жүмпэрэлийн Саруулбуянд хүртээв.


Тариаланч өрхийн 9.7 хувь, аж ахуй нэгжийн 8.7 хувь нь тариалалт эрхэлдэг зүүн бүсэд ажиллах хугацаандаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Дорнод аймгийн Халх гол суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 13 иргэн, аж ахуйн нэгжийн тариалангийн талбайн ургалтын байдалтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, санал солилцлоо.
Хэнтий аймгийн хувьд хаврын тариалалтын үеийн угтвар чийг сайн байсан ч тариалалт хийснээс хойш өнөөдрийг хүртэл 50 орчим хоног бороо ороогүй, сүүлийн өдрүүдэд 30 хэм, хөрсөн дээр 45 хэм хүрч халалт явагдаж байгаагаас буудайн соёололт тааруу, бутлалтгүй, будааны ургалт зогсонги байдалтай байна.

Дорнод аймгийн ерөнхий агрономич Ч.Самбуубаатарын хамт Дорнод аймагт ажиллаж байна. Тухайн аймгийн хувьд буудайн ургалт харилцан адилгүй, Халх гол сум гандуу, Баян уул суманд ургалт сайн байгаа ч, борооны улмаас ургамал хамгааллын бодис, бордооны цацалт удаашралтай байна.
Халх гол сумын хувьд хаврын тариалалтын үеийн угтвар чийг муу, хуурайшилттай байсан ч зургаа дугаар сарын 08,10-ны өдрүүдэд хангалттай чийг буусан тул буудайн соёололт сайн байгаа ч сүүлийн үед дахин бороо ороогүй, хөрсөн дээр 45 хэм хүрч халалт явагдаж байгаагаас буудайн ургалт удаашралтай, бутлалтын шатандаа зогсонги байдалтай байна.

Сүүлийн 10-20 хоногийн халуун салхитай, шөнө сэрүүхэн, 0-10см.т чийггүй зэрэг цаг уурын тааламжгүй үзэгдэлд таримлын өсөлт хөгжилт зогсож, навч шарлаж гандаж эхэлжээ. Өмнөдэлгэр болон Халх гол сумдын хувьд гангийн улмаас улаанбуудай стресст орсон, салхи ихтэй байгаа зэргээс ургамал хамгааллын арга хэмжээ удаашралтай байна. Хэнтий болон Дорнод аймгийн УЦУОГ -аас үүлэнд нөлөөлөх замаар хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.


Аймгийн хэмжээнд 157 хоршоо бүртгэлтэй байгаагаас хөдөө аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хоршоо 80 хувийг эзэлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэх замаар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх нь хоршоологчдын алсын хараа юм.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж буй хоршоо цөөхөн, ченжийн болон гэр бүлийн, эзний хоршоод ажиллаж байгаа бөгөөд улсын тэргүүний хоршоонд сүүлийн 20-иод жил нэг ч хоршооны нэр дэвшээгүй байна.

Хоршоодыг мэргэжил арга зүйгээр хангах, малчдад мэдлэг олгох, залуу хоршоологчдыг дэмжих, хоршооны менежер, нягтлан бодогч нарыг бэлтгэх нь нэн тэргүүний чухал ажил юм. Мөн хөдөөд хоршоог хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, хоршоодын засаглал, бизнесийн хөгжлийг дэмжин ажиллах зайлшгүй шаардлага бий болж байна.

Иймээс хоршоод холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэн тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон төр засгийн түвшинд мэдээллийг хүргэж, стратеги төлөвлөгөөг батлан хамтын ажиллагааг сайжруулан чадавхжуулах зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг “Хоршоог хөгжүүлэх төрийн бодлого шийдвэрүүд, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа шинэчлэгдэн батлагдсан хоршооны тухай хууль, хоршоо хөгжүүлэх сангийн журам, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа.

Мөн Монголын арьс шир, махны холбоод хоршоодтой хамтарч ажиллах боломж, Хөдөө аж ахуйн биржийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн хоршоодын туршлагын талаар мэдээлэл өглөө.

Уг хэлэлцүүлэгт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг энэ сарын 10-наас эхлэн бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат бэлчээр ашиглалтын талаарх хууль, эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдал болон Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өглөө.
Бэлчээрийн доройтол, цөлжилт газар авч малчдын амьжиргаа, хөдөөгийн хөгжилд олон сөрөг асуудлыг бий болгож байгаа нь цаашид бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлага бий болсныг харуулж байна. Тиймээс бэлчээрийн асуудлыг цогцоор нь авч үзэж, технологийн дэвшил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлт, шинэчлэлт зэргийг төрийн бодлоготой уялдуулж, холбогдох хууль тогтоомжтой нийцүүлж, бэлчээр ашиглалт хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагатай. Манай улсад бэлчээр зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй, хариуцлагагүй ашигласны уршгаар талхлагдаж харилцан адилгүй түвшинд доройтсон учраас Газрын тухай хуульд энэ талын зүйл заалтуудыг оруулах төслийг хэлэлцэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хэлсэн үгэндээ онцолсон юм.
Тэрбээр, “Бэлчээрийг сэлгэх, хамгаалах байдлаар сэргээх боломжтойг харуулсан судалгааны дүн бий. Бэлчээрийн даац 5-10 дахин буурч, хангайн бүсийн ургамлын тоо 2 дахин буурсан бөгөөд нийт бэлчээрийн 65 орчим хувь нь хүчтэй доройтсон. Сүүлийн 10 гаруй жилд 887 гол, 2096 булаг, шанд, 1166 нуур цөөрөм ширгэсэн байна. Хуулийн төсөлд бэлчээр ашиглагчдын бүлэг байгуулж, бэлчээрийг ангилж, дамжин өнгөрөх бэлчээр, отрын нөөц бүс нутаг, нийтээр ашиглах бэлчээр гэсэн ангилал бий болгох зохицуулалтыг тусгасан” гэв.
“Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” зүүн бүсийн хэлэлцүүлэгт оролцогчдод “Бэлчээрийн доройтол ба сэргэлт” сэдвээр Монголын бэлчээрийн нэгдсэн холбооны Бэлчээр судлаач Д.Бурмаа илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Монгол Улс 150 га бэлчээрийн талбайтай байсан бол өнөөдөр 109 га болтлоо буурчээ. Хэрэв бэлчээр сэлгэлт хийж, өнжүүлж чадвал доройтсон бэлчээрийн 85 хувь эргэж сэргэх боломжтой гэж судлаачид үзсэн байна. Бэлчээр доройтсоноос үүдэн төв, говийн бүс нутгийн малын жин жилээс жилд буурч байгааг судлаач онцоллоо.
Хэлэлцүүлэг оролцогчдын асуулт, хариултаар үргэлжилсэн. Оролцогчид бэлчээр ашиглалтыг зохицуулсан хуулийн төслийг батлахыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ отрын бүс нутгийг хамгаалах, тодорхой болгох, малын тоо толгойг багасгах, уул уурхай болон бусад зүйлсээс шалтгаалсан эмх цэгцгүй олон зам нь хөрсийг ихээр гэмтээдэг байдлыг арилгах зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгах талаар саналаа илэрхийлж байлаа.
]]>Шалгалтыг тухайн байгууллагын хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр, өдөр тутмын харилцааг зохицуулж буй дүрэм журам, албан хаагчдын санал, хүсэлт, өргөдөл, гомдол гаргах боломж, түүний шийдвэрлэлтийн байдал, ажлын байрны тодорхойлолт, ажил албан тушаалын жагсаалт, хөдөлмөрийн норм, нормативтай танилцаж дүн шинжилгээ хийх, санал асуулга авах зэрэг аргыг ашиглан явууллаа.

Тухайн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, ярилцахад төрийн албанаас чөлөөлөгдөж байгаа ажилтнуудын олонх нь “цалин бага” гэсэн шалтгаанаар ахиу цалинтай ажилд орох, эсвэл гадаад улсад ажиллах зорилгоор өөрийн хүсэлтээр чөлөөлөгддөг.
Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр холбогдох хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй томилогдсон албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Орон нутагт төрийн захиргааны байгууллагад ажиллах хүний нөөцийн хомсдол үүсэж, албан тушаалын сул орон тоо нөхөгдөхгүй байгааг ярилцлагын үеэр хэллээ.

Шалгалтын явцад Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг шинээр батлан мөрдүүлэх талаар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөрийн дотоод журамд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 7 дугаар зүйлийн 7.4, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.7 дахь хэсэгт заасан хэм хэмжээг тусган оруулах талаар зөвлөв.
Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдын дотоодын хууль, тогтоомж болон олон улсын гэрээ конвенцоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх эрх болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, шалгалтын дүнг үндэслэн Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, шаардлага хүргүүлж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авна.
Ташрамд дурдахад, 2022 оны байдлаар Хэнтий аймгаас ХЭҮК-т нийт 18 иргэн гомдол гаргасныг хүлээн авч, бүрэн эрхийн хүрээнд шалган шийдвэрлэсэн.
Комиссоос 2 гомдлын мөрөөр хяналт шалгалтын ажил зохион байгуулж, шалгалтын үр дүнг үндэслэн холбогдох албан тушаалтанд нэг шаардлага, нэг зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтийг хангуулж ажилласан юм.
]]>