Deprecated: Optional parameter $query_type declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $order declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $depth declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $args declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $sub_title declared before required parameter $the_post is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/plugins/class-tielabs-fbinstant-articles.php on line 90

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-styles.php on line 957

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-includes/feed-rss2.php on line 8
хохирол барагдуулах – NewsWall https://newswall.mn Wed, 02 Oct 2024 14:03:52 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.8.2 https://newswall.mn/wp-content/uploads/2020/05/cropped-logo-color-1-32x32.jpg хохирол барагдуулах – NewsWall https://newswall.mn 32 32 О.Номинчимэг: Эрх нь зөрчигдсөн иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр санал, дүгнэлт боловсруулна https://newswall.mn/?p=88078 Wed, 02 Oct 2024 03:58:00 +0000 http://newswall.mn/?p=88078 Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг өнөөдөр /2024.10.02/ Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж, эрүүдэн шүүгдсэн Монгол Улсын иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаар эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны явцтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гарган Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллах болсон талаар мэдээлэл хийлээ.

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Батбаатар, П.Сайнзориг болон Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна.  

Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 02-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсанаас хойш 26 дахь жилээ үдэж байна. Төр, нийгмийн зүтгэлтнүүд, улс төрд хамтран зүтгэж байсан нөхөд нь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг энэ өдөр Улсын Их Хурлын зүгээс анхаарал хандуулан ажиллаж байна. Ажлын хэсэг эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны явцтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал,  дүгнэлт боловсруулан Улсын Их Хуралд  танилцуулна гэв.

Тэрбээр, Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн байх, цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэгддэг байх зарчмыг баримтлан ажиллана гэдгээ 126 гишүүнтэй шинэ парламент онцолж буй. Тиймээс Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Олон улсын парламентын холбоотой хамтран эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг хэрхэн сэргээх, хор хохирлыг барагдуулах ажил ямар явцтай байгаа, ажлын явц удааширч байгаа шалтгааныг олж холбогдох хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах тал дээр анхаарал хандуулан ажиллана хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.

]]>
Үерийн улмаас хохирсон иргэн, ААН-ийн 7.7 тэрбум төгрөгийн хохиролыг барагдууллаа https://newswall.mn/?p=87230 Mon, 09 Sep 2024 05:00:00 +0000 http://newswall.mn/?p=87230 2023 оны 7,8 дугаар сард болсон үерийн улмаас нийслэлийн 7 дүүргийн 120 хорооны 34 мянган иргэн, 146 аж ахуй нэгж, байгууллага үерт өртөж, нийт 35.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд зааснаар гамшгийн улмаас учирсан хохирлыг төр хариуцаж , барагдуулах эрх зүйн зохицуулалтгүй.

Харин буцалтгүй тусламж олгох боломжтой. Үүнтэй холбогдуулж Засгийн газраас үерт хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд хамруулах ажлыг зохион байгуулснаас гадна үерт хамгийн их хохирол амссан Дарь-Эх орчмын иргэдэд 2.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон байна.

Мөн үерт өртсөн гэр, орон сууц, тавилга, эд хогшил, цахилгаан эрчим хүч, авто замын болон үерийн хамгаалалтын байгууламжийн засварт 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан болохыг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

]]>