Deprecated: Optional parameter $query_type declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $order declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $depth declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $args declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $sub_title declared before required parameter $the_post is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/plugins/class-tielabs-fbinstant-articles.php on line 90

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-styles.php on line 957

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-includes/feed-rss2.php on line 8
Инновацын эзэд – NewsWall https://newswall.mn Tue, 11 Jul 2023 02:25:10 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=7.0.4 https://newswall.mn/wp-content/uploads/2020/05/cropped-logo-color-1-32x32.jpg Инновацын эзэд – NewsWall https://newswall.mn 32 32 “Инновацын эзэд”-ийн шилдэг оролцогчдыг хүлээн авч уулзлаа https://newswall.mn/?p=72825 Tue, 11 Jul 2023 02:25:04 +0000 http://newswall.mn/?p=72825 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Инновацын эзэд” уралдаант нэвтрүүлгийн шилдэг оролцогчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

“Инновацын эзэд” зорилтот уралдаант нэвтрүүлгийг монгол залуусын зохион бүтээх сэтгэлгээг хөхиүлэн дэмжиж, шинийг санаачлан, хийж бүтээх хүсэл эрмэлзлийг өдөөж, шинэ санаа хэрхэн инновацын бүтээгдэхүүн болдог тухай мэдлэг, мэдээллийг сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Боловсрол, шинжлэх ухааны яам, ‘NTV’ телевизтэй хамтран зохион байгуулсан юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Инновацын эзэд” нэвтрүүлэгт мэдлэг, чадвараа сорьсон бүх оролцогчдод талархал илэрхийллээ.

Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуус ундардаг баялаг болох оюун ухаанаараа өрсөлдөж, мэдлэгт суурилсан нийгмийг бүтээх учиртайг онцлон тэмдэглэв.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эрүүл орчинд эрүүл хүнс хэрэглэж эрүүл амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зэрэгцээ “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөнүүд хэрэгжиж байгааг хэллээ.

Мод тарьж ургуулж, тордохыг дэмжсэн, байгаль орчноо цэвэрлэнгээ баялаг бүтээсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдсэн, хүнд ээлтэй, хүрээлэнд буй орчинд ээлтэй шинэ санал, санаачилгуудаар нэвтрүүлэгт оролцсон шилдэг оролцогчдод баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

“Инновацын эзэд” нэвтрүүлэгт хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хүний өдөр тутмын амьдралын асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл, инновацлаг бүтээлээр 12-25 насны оролцогчид өрсөлдсөнөөс шилдэг найман баг сүүлийн шатанд шалгарсан.  Үүнээс:

  • Б.Гүнхичээнгүй ахлагчтай “Тэрбум мод” баг Модны нүх ухагч робот, суулгац ухагч төхөөрөмж бүтээлээр Нэгдүгээр байрт,
  • М.Эрдэнэбаяр ахлагчтай “GNB” баг “Хуванцар хавтан” бүтээлээр Хоёрдугаар байрт,
  • Б.Тэмүүл Гарын хүч нэмэгдүүлэх төхөөрөмж бүтээлээр Гуравдугаар байрт тус тус шалгарч, мөнгөн шагналын эзэн болсон юм.
]]>