Deprecated: Optional parameter $query_type declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $order declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $depth declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $args declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $sub_title declared before required parameter $the_post is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/plugins/class-tielabs-fbinstant-articles.php on line 90

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-styles.php on line 957

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-includes/feed-rss2.php on line 8
Зоонозын өвчин судлал – NewsWall https://newswall.mn Wed, 28 Aug 2024 09:38:53 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=7.1.2 https://newswall.mn/wp-content/uploads/2020/05/cropped-logo-color-1-32x32.jpg Зоонозын өвчин судлал – NewsWall https://newswall.mn 32 32 Алба хаагчид шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна https://newswall.mn/?p=86769 Wed, 28 Aug 2024 02:37:00 +0000 http://newswall.mn/?p=86769 Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн Цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

 Алба хаагчид Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоо, маршрутын бус замуудад үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хяналт шалгалт ирэх аравдугаар сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ.

Малын гоц халдварт өвчин нь малаас малд, хүнээр дамжиж малд, тээврийн хэрэгслээр дамжиж халдах эрсдэлтэй байдаг тул хөдөө орон нутгаас мал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн худалдан борлуулалтад хяналт шалгалтыг хийж байгаа юм.

Энэ оны долоон сарын байдлаар Улаанбаатар хотод тарваганы мах худалдан авсан болон тээвэрлэсэн нийт 524 зөрчлийг илрүүлжээ.

]]>
Архангайн Зоонозын өвчин судлалын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг болно https://newswall.mn/?p=83988 Wed, 29 May 2024 02:52:00 +0000 http://newswall.mn/?p=83988 Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Молекул биологийн шинэ лабораторийнхаа нээлтийг хийлээ. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон аймгийн эрүүл мэндийн салбарынхан, Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран ажилладаг байгууллагынхан оролцлоо. 

Лабораторийн нээлтэд зориулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ зоонозын салбарт лабораторийн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх зорилгоор авсан арга хэмжээний хүрээнд орон нутагт молекул биологийн оношилгоог нэвтрүүлэхээр тандалт судалгааны багаж тоног төхөөрөмж, хээрийн судалгааны багцуудаар хангаж уур амьсгалын өөрчлөлттэй зоонозын халдварыг тандан судлах бүрэн боломж бүрдсэнийг дурдаад ЭМЯ-наас 2024 онд орон нутгийн төвүүдийг зоонозын халдварт өвчнийг  лабораторийн түвшинд иж бүрэн оношилж, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр  хангасан гээд “Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Молекул биологийн шинэ лабораторитой болсноор орон нутгийнхан сорьцын дээжээ Улаанбаатар руу явуулж шинжлүүлдэг байсан цаг ард үлдэж өөрсдөө шинжилдэг болж байгаа нь зоонозын салбарт ажиллагсдын ажиллах нөхцөл сайжрах, аливаа зоонозын халдварын эсрэг хариу арга хэмжээг шуурхай авах боломж бүрдэж байна” гэв.

Тэрбээр мөн өнгөрсөн жил сайдаар томилогдсоныхоо дараахан Зоонозын өвчин судлалын орон нутгийн төвүүдийн удирдлагуудтай уулзахад  хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл авдаг болох асуудлыг шийдэж өгөхийг хүссэнийг Засгийн газрын түвшинд ярилцаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д санал өгч, тус салбарын хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг  30 хувь болгосон. Зоонозын салбарынхан 30 хувийн нэмэгдлээ хоёрдугаар сарын 1-нээс авч эхэлсэн гэж байв.

Мөн сайдын хувьд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчинг бүрдүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа хийх, иргэдээ эрт илрүүлэгт хамруулах, тэр дундаа иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажилласан талаар “Иргэний эрүүл мэндийг хамгаалах гэдэг хоёр талтай асуудал.

Бид олон жил иргэдээ өвчилсөн хойно нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарч цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулж ирсэн хэрнээ урьдчилан сэргийлэх буюу нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талыг нь орхигдуулж ирсэн. Тиймээс энэ алдааг засах зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийг УИХ-аар батлуулан энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хуулийн хүрээнд өндөр хөгжилтэй орны жишигт нийцсэн өвчний тандалт, сэргийлэлтийн төвтэй болохыг зорьж байна.

Мөн зоонозын салбарынхны хээрийн тандалт судалгаанд ажиллах хугацааны томилолтын зардлыг нэмэгдүүлэх, өвчлөлийн голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтний цалин хангамжийг Гамшгийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулж, цагдаа, онцгой байдлын алба хаагчидтай ижил түвшинд хүргэх асуудлыг хуульчлахаар Шадар сайдтай хамтран ажиллаж байгаа” хэмээн хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хувьд дээр үед Морьт цэргийн хороо байрлаж байсан хуучин барилгад үйл ажиллагаа явуулдаг. Шинэ тоног төхөөрөмжтэй, шинэ лабораторитой болж байгаа ч байшин барилгын асуудлыг шийдвэрлэхгүйгээр стандартын түвшинд ажиллахад хүндрэл учирч буй учраас шинэ байртай болоход дэмжлэг үзүүлэхийг Эрүүл мэндийн сайдаас хүсч байлаа.

С.Чинзориг сайд шинэ барилгын зураг төсөл нь бэлэн болсон учраас 2025 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтыг тусгуулахаар ажиллаж байгаагаа хэлсэн.

]]>
Өвөрхангайд Зоонозын өвчин судлалын жишиг барилгатай боллоо https://newswall.mn/?p=68811 Tue, 11 Apr 2023 05:40:03 +0000 http://newswall.mn/?p=68811 Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв стандартын шаардлага хангасан лаборатори бүхий шинэ барилгаа ашиглалтад хүлээж авч, нээлтийн ёслолыг /2023.04.09/ хийлээ. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон аймаг орон нутгийн удирдлага, хамтран ажиллагч байгууллагынхан, тус төвд ажиллаж байсан үе үеийн ахмадууд оролцов.

Зоонозын өвчин судлалын үндэсний төв аймаг, дүүргүүдэд 14 салбар нэгжтэй. Тэдгээрээс ердөө дөрөв нь өөрийн гэсэн барилгатай, бусад нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг талаар УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдын алба хүлээж аваад удаагүй байхдаа ЗӨСҮТ-д очиход танилцуулж байсан.

Тэгвэл Өвөрхангай аймаг дахь Зоонозын өвчин судлалын төв энэ өдөр өөрийн гэсэн шинэ байрандаа төвхнөж, ажиллагсад нь тав тухтай орчинд сүүлийн  үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторид ажиллаж, хүн амын дунд гарч болох мал амьтнаас хүнд халддаг элдэв өвчин, ковид-19-тэй адил шинэ болон сэргэж болзошгүй халдварт өвчнийг илрүүлэх тандан судалгааг явуулах, урьдчилан сэргийлэх боломж тодорхой хэмжээгээр бүрдэж буйд баяртай байлаа.

Улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан шинэ барилгын нээлтэд оролцсон Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 халдварын үед хамгийн их ачаалалтай ажилласан Зоонозын төвийн эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулах, ажиллах боломж бололцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа амлалаа.

Монгол Улсын хэмжээнд зоонозын өвчний байгаль дахь тархалт цар хүрээ, идэвхжпийг тогтоож, эрсдэлийн дагуу бүсчлэх, зоонозын өвчний дэгдэлтийн үед голомтод эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах, орон нутгийн харьяа байгууллагууд болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, лабораторийн лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, улсын хэмжээнд зоонозын халдварт өвчний мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үйл ажиллагааг явуулдаг зоонозын салбарынхан онцгой нөхцөл үүссэн үед ажилладаг онцгой албаныхан хэрнээ Төрийн хэмнэлтийн тухай хуулиар томилолтын зардал, түлш шатахууны зардлыг нь төрийн захиргааны байгууллагатай адилтган хассан алдааг залруулах ёстой гэсэн байр суурьтай байдгаа онцлоод халдварт өвчний голомтод тэргүүн шугаманд ажилладаг зоонозын мэргэжилтнүүдийг эрсдэлийн даатгалд хамруулах ажлыг хийж байгаагаа дуулгасан.

ЗӨСҮТ-ийн захирал, Монгол Улсын хүний гавьяат эмч Н.Цогбадрах зоонозын өвчний эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед орчин үеийн шаардлага хангасан лаборатори бүхий барилгатай болж буй Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хамт олонд баяр хүргээд улсын хэмжээнд орон нутагт анхны жишиг байртай болж буйг нь онцолсон.

Шинэ барилгын нээлтийн ёслолд оролцсон С.Чинзориг сайд тус төвийн хамт олонд шинэ болон сэргэн гарч буй халдварт өвчний үед шинжилгээ хийх хүчин чадалтай ПСР аппаратыг хүлээлгэн өглөө.

]]>