Deprecated: Optional parameter $query_type declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $order declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $depth declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $args declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $sub_title declared before required parameter $the_post is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/plugins/class-tielabs-fbinstant-articles.php on line 90

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-styles.php on line 957

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-includes/feed-rss2.php on line 8
Орон нутаг – NewsWall https://newswall.mn Sat, 09 Aug 2025 01:03:47 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.8.2 https://newswall.mn/wp-content/uploads/2020/05/cropped-logo-color-1-32x32.jpg Орон нутаг – NewsWall https://newswall.mn 32 32 Баянхонгор аймаг улсын жишиг амбулаторитой боллоо https://newswall.mn/?p=99089 Sat, 09 Aug 2025 01:03:45 +0000 https://newswall.mn/?p=99089 Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг  41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторийн барилгатай болжээ. Ингэснээр өдөрт 800-1000 хүнд үйлчлэх боломжтой болж байна. БНСУ болон  улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг төрөлжсөн болон тусгай мэргэшлийн төв эмнэлгүүд, хувийн томоохон эмнэлгүүдээс туршлага судалж орон нутагт анх удаа амбулаторийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэхээр бэлтгэл хангажээ.  Амбулаторийн барилгыг улсын комисс хүлээж авсан. Ирэх сарын гуравнаас үйл ажиллагаагаа эхлүүлж, үйлчлүүлэгчдээ хүлээн авна.

Хуучин амбулаторийн барилга нь эмийн бус эмчилгээ, поликлиникийн зориулалтай байсан төдийгүй өдөрт 500 хүртэлх хүнд л үйлчлэх хүчин чадалтай байжээ. Мөн 40 өрөөтэй байсан учир эмчилгээ үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байсан байна. Одоо харин шинэ амбулатори 88 өрөөтэй. Хүчин чадал 2 дахин нэмэгдсэн. Зохион байгуулалт эмх цэгцтэй болж иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй үйлчилэх нөхцөл боломж хангагдаад байна. Тусламж үйлчилгээ авахаар ирсэн хүмүүс өрөө дамжиж, олон дахин дугаарлах шаардлагагүй. Кабинет бүр мэдээллийн цахим хөтөчтэй,  үйлчилгээ хариуцсан тусдаа сувилагчтай байх зэрэг улсдаа жишиг болсон үйлчилгээг нэвтрүүлэхээр зохион байгуулалт хийжээ.

Шинэ амбулаторийн барилгын ажил 2019 онд эхэлсэн. Улсын төсвийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр энэ онд ашиглалтад оруулж байна. 3400 мкв талбайтай, хонгилын давхартайгаа нийлээд 4 давхар, 200 орчим автомашины зогсоолтой. Орон нутгийн хөгжлийн сангаас тавилга, эд хогшил, мэдээлэл технологи, гал тогооны тохижилтод зориулж 500 сая төгрөг, гадна тохижилт, автомашины зогсоол, явган хүний зам барихад 280 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ашиглалтад оруулахад бэлэн боллоо.

Ингэснээр Баянхонгор аймгийн 90 орчим мянган иргэн хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэл багатайгаар авах нөхцөл бүрдлээ.

]]>
Амны хаалт заавал зүүж үйлчлүүлэх заавар, зөвлөмжийг түгээх чиглэл өглөө https://newswall.mn/?p=77651 Wed, 13 Dec 2023 06:01:14 +0000 http://newswall.mn/?p=77651 Томуугийн улирлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Шуурхай баг байгуулах тухай” А/421 дүгээр тушаалаар дэд сайдаар ахлуулсан таван дэд багийг байгуулсан.

Тэдгээр багийн нэг ор зохицуулах дэд багаас 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож, чиглэл өгөх зорилготой цахим хурлыг өнөөдөр /2023-12-12/ зохион байгууллаа.

Хуралд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал, хэлтсийн дарга М.Оюунчимэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Эрүүл мэндийн газрын удирдлагууд харьяа нутаг дэвсгэрийн хэмжээний томуу, томуу төст өвчний тархалт болон хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, тулгамдаж байгаа асуудлаа танилцууллаа. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой зарим сумдад түргэний машин явах боломжгүй болж байгааг Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хэлж байлаа.

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламжийн хүртээмжийн тасралтгүй байдлыг хангах хүрээнд эрүүл мэндийн байгууллагад ор зохицуулалтыг шуурхай хийх, амбулаторийн тусламж, үйлчилгээний ажиллах цагийг уртасгах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх гэрийн эргэлтийг сайжруулах, нэн ялангуяа тав хүртэлх насны хүүхэд, архаг суурь өвчтэй иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнд хамруулах ажлыг эрчимтэй зохион байгуулах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, эмнэлгийн машины түлш, шатахууны тасралтгүй байдалд анхаарах, үйлчилгээний байгууллагуудад амны хаалт заавал зүүж үйлчлүүлэх заавар, зөвлөмжийг түгээхэд онцгой анхаарах чиглэл өглөө.

]]>
Тусгай хэрэгцээт хүүхдийн асуудлаар санал солилцов https://newswall.mn/?p=77345 Thu, 30 Nov 2023 23:30:00 +0000 http://newswall.mn/?p=77345 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан зохион байгуулж буй сарын аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар комиссоос тусгай хэрэгцээт хүүхдүүд болон тэдний асран хамгаалагч нартай уулзалт зохион байгууллаа.

Салбар комиссын 2023 онд хэрэгжүүлсэн ажлыг тайлагнан, санал солилцсон уг хурлаар асран хамгаалагчдаас ирэх оны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх ажлын санал, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна.

Булган аймгийн хэмжээнд нийт хүүхдийн 0.9 хувийг тусгай хэрэгцээт хүүхэд эзэлдэг бөгөөд 2023 онд салбар комиссын 24 удаагийн хурлаар 168 хүүхдийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, нийгмийн суурь үйлчилгээнд хамруулжээ.

]]>
Ангинаас сэргийлэх үзлэгт 11 мянган хүүхдийг хамруулна https://newswall.mn/?p=76561 Wed, 01 Nov 2023 01:00:51 +0000 http://newswall.mn/?p=76561 Сэлэнгэ аймагт “Стрептококкийн халдвараас сэргийлэх эрт илрүүлэх, үзлэг оношлогоо”-г энэ сарын 30-нд эхлүүлж, эхний ээлжинд Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 11 мянга орчим хүүхдийг үзлэгт хамруулахаар ажиллаж байна.

Хоёр өдөр үргэлжлэх үзлэгийг 17 сум, зургаан тосгонд зохион байгуулж буй бөгөөд эхний өдөр нийт хүүхдийн 51,7 хувь нь хамрагдсан байна.

Стрептококкийн халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчин хүндэрсэн тохиолдолд ангина буюу хэрэх өвчин, үе мөч, зүрх, тархины өвчлөл, олдмол гажиг бий болгодог тул аль болох эрт үед нь оношилж эмчлэхийг эмч нар зөвлөдөг.

Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан нь ЭМЯ-тай хамтарч манай улсад “Амны хөндийн эрүүл ахуй, стрептококкийн халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчнийг эрт үед нь оношилж, эмчлэх” хөтөлбөрийг улсын хэмжээнд үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.

Уг үйл ажиллагааны хүрээнд есдүгээр сард орон нутгаас Сэлэнгэ аймаг болон нийслэлийн хоёр дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 17 сум, зургаан тосгоны ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд онол, дадлага хосолсон багц сургалт явуулж, бэлтгэл ажлаа хангасан юм.

Үзлэгийн үеэр ажлын хэсгүүд таван бүсэд хуваагдаж, сум, тосгодын Засаг даргын тамгын газар, ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүдийг арга зүйгээр хангаж ажилласан байна. Тэд дараагийн ээлжээр 6-12 дугаар ангийн 10 мянга гаруй хүүхдийг ирэх онд үзлэг, оношлогоонд хамруулахаар төлөвлөжээ.

Мөн шинжилгээ эерэг болон эргэлзээтэй гарсан үед эмчилгээний дараагийн шатны арга хэмжээг хугацаа алдалгүй эхлүүлэх учраас хүүхдээ үзлэг, оношлогоонд идэвхтэй хамруулахыг  эцэг эхчүүдэд зөвлөлөө.  

]]>
Дорноговийн эмч нар өвдөг, түнхний үе солиулах хагалгааг нутагшууллаа https://newswall.mn/?p=75930 Thu, 12 Oct 2023 00:00:00 +0000 http://newswall.mn/?p=75930 Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал-гэмтлийн тасаг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран өвдөгний үений маш хүнд хэлбэрийн остеоартрозтой, зовуурь ихтэй дөрвөн иргэнд өвдөгний үе солих хагалгааг хийлээ.

Уг хагалгааг орон нутагт хийснээр эмч мэргэжилтнүүд ажлын байрандаа чадавхжих,  иргэдийн Улаанбаатар явах зардал чирэгдэл багасах, лавлагаа шатлалын ачаалал буурах зэрэг олон талын ач холбогдолтой ба энэхүү хагалгааг орон нутагт хоёр дахь удаагаа амжилттай хийж, нутагшууллаа

Мөн орон нутагт цээжний олон хавирганы зөрүүтэй хугарал, цээжний хөндийд шингэн хуралттай, цээжний хэнхэрцгийн хэлбэр алдалт оноштой үйлчлүүлэгчид хавирга хадах, эгэм хадах мэс заслыг  орон нутагт анх удаа  амжилттай хийлээ.

]]>
Баянхонгор аймгийн нүдний эмгэг өвчтэй 341 иргэнд мэс засал хийнэ https://newswall.mn/?p=75574 Wed, 04 Oct 2023 00:00:00 +0000 http://newswall.mn/?p=75574 Ард иргэдийн нүдний эрүүл мэндийг хамгаалах, нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношилж эмчлэх, эмчилгээний тусламж үйлчилгээг ойртуулах үүднээс Канад Улсын “Laurel Surgical Foundation” олон улсын байгууллагын эмч, доктор, профессор Хью Парсонс тэргүүтэй нүдний нарийн мэргэжлийн эмч нар болон УНТЭ-ийн Нүдний мэс заслын тасгийн хамтарсан бүрэлдэхүүнтэй багийн алслагдсан бүс нутгийн иргэдэд нүдний эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, хагалгааг үнэ төлбөргүй хийх төслийн нээлтийн үйл ажиллагаа /2023.10.03/ Баянхонгор аймагт боллоо.

Нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Лаурел сангийн зохицуулагч, эмч Хью Парсонсоор ахлуулсан баг, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн эмч, резидент эмч нарын бүрэлдэхүүнтэй баг болон Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар, аймгийн холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилга, дэмжлэгтэйгээр тус баг бүрэлдэхүүн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Баянхонгор аймгийн 20 сумын мянга гаран иргэдэд үзлэг оношилгоо хийсэн бөгөөд хагалгаа хийх зайлшгүй шаардлагатай нүдний болор солих болон нүдний болрын цайлт, далавч хальсны эмгэг, нулимсны суваг, сормуусны буруу ургалт зэрэг нүдний эмгэг өвчтэй 341 иргэнд мэс засал хийх юм.

Тус сангийн нүдний эмч нар 2015 оноос Монгол Улсад нүдний эрүүл мэнд, тусламж үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улмаар эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, алслагдсан ард иргэдэд нүдний чиглэлийн эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний хүртээмжийг ойртуулж, газар зүйн саадыг арилгах, мөн нүдний эмч нарыг чадавхжуулах, орон нутагт эмчилгээ оношилгоо хийхэд дадлагажуулж, сургахад чиглэж байгаа юм.

Энэхүү төслийн хүрээнд 95 мянган иргэнд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, 20.500 хүнийг эмчилж, 3,040 хүнд катарактын болон бусад төрлийн 1,040 мэс засал хийсэн туршлагатай баг юм.

]]>
Эрт илрүүлгийн багууд нүүдлийн амбулаториор үйлчилж байна https://newswall.mn/?p=75146 Tue, 26 Sep 2023 02:00:00 +0000 http://newswall.mn/?p=75146 Эрүүл мэндийн сайд тушаал гарган иргэдийн эрт илрүүлэг, үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэшлийг эмнэлгүүдийг нарийн мэргэжлийн эмч нарын баг гарган орон нутагт ажиллуулах үүрэг өгсөн.

Энэ дагуу Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч нарыг хамруулсан эрт илрүүлгийг эрчимжүүлэх багуудыг хөдөө орон нутагт өнгөрсөн наймдугаар сараас ажиллуулж байна.

Энэ удаа хамтарсан багууд Төв аймгийн сумдад урьдчилан гаргасан хуваарийн дагуу өнгөрсөн долоо хоногоос ажиллаж эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт тус аймгийн Эрдэнэ суманд ажиллаж байгаа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эрт илрүүлгийн багийн ажлын явцтай танилцлаа.

Төв аймгийн Эрдэнэ сум нь 1272 өрх, 3862 хүн амтай бөгөөд улс даяар өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд тус сумын 18-аас дээш насны иргэдийн 27,1 хувь нь хамрагдсан байна.

УХТЭ-ийн эмч нарын баг үзлэг, оношлогоо, шинжилгээг гурван өдрийн турш сумын Эрүүл мэндийн төвд хийж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж амжаагүй иргэдэд нийгмийн даатгалын байцаагч газар дээр нь зөвлөгөө мэдээлэл өгч, шимтгэлийг төлүүлснээр эрт илрүүлэгт хамрагдалт 40-50 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон.

Эрт илрүүлгийн баг бүр тусгай тоноглосон автобус буюу нүүдлийн амбулаторитой яваа юм. Уг амбулаторид зөөврийн дуран, ЭХО, рентген аппарат, шинжилгээний лаборатори зэрэг үзлэг, оношлогоонд шаардлагатай тоног төхөөрөмжтэй учраас сумын төвийнхнөөр хязгаарлагдахгүй алслагдсан багийн малчид, тариаланчдад зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, лабораторийн шинжилгээгээр биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, өлөн үеийн глюкоз, өтгөнд далд цус илрүүлэх, ПАП сорил, гепатит B, C, багажийн шинжилгээгээр зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн үзлэг шинжилгээг газар дээр нь хийж, зөвлөгөө өгч байна.

Насанд хүрэгчдийн хувьд дөрвөн насны бүлгийн багцаар 11-17 төрлийн үзлэг, оношлогоонд хамрагдаж буй юм. Үзлэгт хамрагдахаар ирсэн иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч буй Төв аймгийн нийгмийн даатгалын байцаагч Ц.Чулуунцэцэгтэй уулзахад “Сумын иргэдэд эрүүл мэндийн даатгалаа төлөлгүй орхисон оны мэдээллийг программаас харж өгч,  Ebarimt.mn цахим хуудсаар төлүүлж байна.

Одоогоор ямар нэг хүндрэл гараагүй бөгөөд өнөөдөр үзлэг эхлээд гурван цагийн хооронд 29 хүн багцын үйлчилгээнд хамрагдаад байна. 2019 оноос хойш даатгалаа төлөөгүй хоёр иргэн 255,600 төгрөг даатгалд төлснөөр эрүүл мэндийн үйлчилгээ авлаа” гэж ярьсан юм.

Үзлэгт орохоор ирсэн иргэд эрүүл мэндийн даатгалаа төлж байж тусламж үйлчилгээ авах ёстой юм. Тиймээс даатгалын асуудлаас шалтгаалан заавал аймаг, сумын нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар, банкинд очих шаардлагагүйгээр зохицуулсан нь эрт илрүүлгийн давуу тал болж байгаа.

Эрт илрүүлэг зохион байгуулахад орон нутгийн оролцоо чухал. Иргэдэд зар түгээх, тэднийг хамруулахад аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд онцгой идэвхтэй ажиллаж байгаа юм.

Энэ талаар Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын дарга Ж.Нямсүрэн “Эрт илрүүлгийн үзлэгийг УХТЭ-ийн хамт олон манай суманд хийж байгаа нь бид бүхэнд завшаантай хэрэг боллоо. Иргэдээ дэг журамтай, дараалалд оруулан үзлэгт хамруулж байгаа.

Бидний зүгээс 200 гаруй иргэн үзлэг, оношлогоонд хамруулахаар тооцоолсон. Мөн Архуст сумын 100 гаруй иргэд манай суманд эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах мэдээлэл ирсэн байна.

Малчдыг хамруулах тал дээр сайтар анхаарч, зар мэдээг боломжит байдлаар хүргэсэн. Одоогоор сумын төвөөс алслагдсан багуудын 10 гаруй хүн ирж үзлэгт орохоор хүлээж байна. Дараагийн өдрүүдэд ч ихэвчлэн малчид, тариаланчид үзлэг оношлогоонд орох хуваарьтай байгаа” гэсэн юм.

Эрт илрүүлгийн үзлэг оношлогоонд хамрагдаж буй Эрдэнэ сумын иргэн Д.Алтанчимэгтэй уулзахад “Дөнгөж сая цусны шинжилгээ өгсөн. Одоо ЭХО-д харуулахаар хүлээж байна. Нарийн шинжилгээнүүдийн хариу нэгдсэн байдлаар маргааш гарна. Нэг дороос бүх төрлийн үйлчилгээ авах боломжтой болсонд их баярлаж байгаа. Сумынхаа иргэддээ эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Эрдэнэ суманд Архуст, Мөнгөнморьт, Баяндэлгэр сумынхныг энэ сарын 26-ныг дуустал үзэж оношлох юм.

]]>
ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын төлөөлөл Сэлэнгэ аймагт улаан бурханы тандалт үнэлгээ хийв https://newswall.mn/?p=69085 Tue, 18 Apr 2023 04:40:00 +0000 http://newswall.mn/?p=69085 ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын шуурхай үнэлгээний баг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 11-12-нд ажиллаж, эрүүл мэндийн тогтолцооны тандалт, халдвар илрүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хянах, эмнэлзүйн менежментийн бэлэн байдалд үнэлгээ хийгээд иржээ.  

Тус үнэлгээнд яаралтай тусламжийн болон эрчимт эмчилгээний тасаг, түргэн тусламжийн нэгжүүдийн хангамж, оношилгоо, эм, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн ажиллах хүчний нөөцийн бэлэн байдлын түвшинг тодорхойлох, халдвараас сэргийлэх хяналт, улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлыг тусгаарлах зэрэг эрэмбэлэн ангилалтыг зохион байгуулах, төлөвлөлтийг хангах, өвчний болзошгүй дэгдэлтийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээний бэлэн байдал зэргийг хамруулав.

Мөн тус аймгийн “Номт хан”, “Эмнэх” өрхийн эрүүл мэндийн төвүүдийг улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, шилжүүлэх, мэдээлэх, бэлэн байдлыг хангах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор үнэлгээнд хамруулсан байна.

Хамтарсан баг ОХУ-ын нутаг дэвсгэрт гарсан голомтын байршилтай ойр, бүс нутгийг дамнасан шилжилт хөдөлгөөн ихтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан алслагдсан хилийн шалган нэвтрүүлэх цэг болон Алтанбулаг сум, Сүхбаатарын хил дээр 2023 оны дөрөвдүгээр сарын 13-нд ажиллаж, бэлэн байдлын үнэлгээ хийсэн юм.

Харин 14-нд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг болон сумдын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд улаанбурхан өвчний халдварыг илрүүлэх, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ, эмнэлзүйн менежмент, бэлэн байдал, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх зэрэг үр дүнтэй тандалтын тогтолцооны ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулжээ.

]]>
Өвөрхангайд Зоонозын өвчин судлалын жишиг барилгатай боллоо https://newswall.mn/?p=68811 Tue, 11 Apr 2023 05:40:03 +0000 http://newswall.mn/?p=68811 Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв стандартын шаардлага хангасан лаборатори бүхий шинэ барилгаа ашиглалтад хүлээж авч, нээлтийн ёслолыг /2023.04.09/ хийлээ. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон аймаг орон нутгийн удирдлага, хамтран ажиллагч байгууллагынхан, тус төвд ажиллаж байсан үе үеийн ахмадууд оролцов.

Зоонозын өвчин судлалын үндэсний төв аймаг, дүүргүүдэд 14 салбар нэгжтэй. Тэдгээрээс ердөө дөрөв нь өөрийн гэсэн барилгатай, бусад нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг талаар УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдын алба хүлээж аваад удаагүй байхдаа ЗӨСҮТ-д очиход танилцуулж байсан.

Тэгвэл Өвөрхангай аймаг дахь Зоонозын өвчин судлалын төв энэ өдөр өөрийн гэсэн шинэ байрандаа төвхнөж, ажиллагсад нь тав тухтай орчинд сүүлийн  үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторид ажиллаж, хүн амын дунд гарч болох мал амьтнаас хүнд халддаг элдэв өвчин, ковид-19-тэй адил шинэ болон сэргэж болзошгүй халдварт өвчнийг илрүүлэх тандан судалгааг явуулах, урьдчилан сэргийлэх боломж тодорхой хэмжээгээр бүрдэж буйд баяртай байлаа.

Улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан шинэ барилгын нээлтэд оролцсон Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 халдварын үед хамгийн их ачаалалтай ажилласан Зоонозын төвийн эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулах, ажиллах боломж бололцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа амлалаа.

Монгол Улсын хэмжээнд зоонозын өвчний байгаль дахь тархалт цар хүрээ, идэвхжпийг тогтоож, эрсдэлийн дагуу бүсчлэх, зоонозын өвчний дэгдэлтийн үед голомтод эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах, орон нутгийн харьяа байгууллагууд болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, лабораторийн лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, улсын хэмжээнд зоонозын халдварт өвчний мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үйл ажиллагааг явуулдаг зоонозын салбарынхан онцгой нөхцөл үүссэн үед ажилладаг онцгой албаныхан хэрнээ Төрийн хэмнэлтийн тухай хуулиар томилолтын зардал, түлш шатахууны зардлыг нь төрийн захиргааны байгууллагатай адилтган хассан алдааг залруулах ёстой гэсэн байр суурьтай байдгаа онцлоод халдварт өвчний голомтод тэргүүн шугаманд ажилладаг зоонозын мэргэжилтнүүдийг эрсдэлийн даатгалд хамруулах ажлыг хийж байгаагаа дуулгасан.

ЗӨСҮТ-ийн захирал, Монгол Улсын хүний гавьяат эмч Н.Цогбадрах зоонозын өвчний эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед орчин үеийн шаардлага хангасан лаборатори бүхий барилгатай болж буй Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хамт олонд баяр хүргээд улсын хэмжээнд орон нутагт анхны жишиг байртай болж буйг нь онцолсон.

Шинэ барилгын нээлтийн ёслолд оролцсон С.Чинзориг сайд тус төвийн хамт олонд шинэ болон сэргэн гарч буй халдварт өвчний үед шинжилгээ хийх хүчин чадалтай ПСР аппаратыг хүлээлгэн өглөө.

]]>
Өвөрхангай аймгийн ЭМ-ийн салбарынхантай уулзав https://newswall.mn/?p=68781 Tue, 11 Apr 2023 03:20:00 +0000 http://newswall.mn/?p=68781 УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тэргүүтэй ЭМЯ, харьяа газрын удирдлагын баг энэ сарын 8, 9-нд Өвөрхангай аймагт ажиллалаа. Сум, багийн эмч нарт зориулсан сургалт хэлэлцүүлэгт оролцож, тус аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцсан төдийгүй аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсадтай Өвөрхангай аймгийн Хөгжимт жүжгийн театрт уулзалт хийлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Засаг дарга А.Ишдорж нар оролцож эрүүл мэндийн салбарынхны үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн хэрэгжилт, тулгамдсан асуудлуудынх нь талаар сонсож санал бодлоо солилцсон.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварын цар тахлыг улс орноорооо хохирол багатай даван туулахад амь нас, эрүүл мэндээ үл хайрлан иргэдийнхээ төлөө зүтгэсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогоо танилцууллаа.

Тэрбээр эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйг боловсронгуй болгох чиглэлд анхаарч эхний ээлжинд хэд хэдэн хуулийн төслийг боловсруулан УИХ-ын хаврын чуулганаар оруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ хуулийг боловсруулахдаа салбарын ажилтнуудын саналыг тусгахыг чухалчилж буй бөгөөд саяхан болж өнгөрсөн “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан “Эмч нараа сонсъё” аяныг зохион байгуулж эрүүл мэндийн салбарын 1000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй  уулзаж санал бодлыг нь сонссон.

Салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах залйшгүй шаардлага байгаа. 2012 оноос хойш суурь хуулиудынхаа 60-аас илүү хувьд нэмэлт өөрчлөлт оруулсан нь энэхүү шаардлагыг бий болгож байгаа бөгөөд  энэ хүрээнд хэд хэдэн хуулийн төслийг шинээр боловсруулж, тодорхой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм. Нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад онцгой анхаарал хандуулах замаар олон улсын жишгээс урвуу болсон тогтолцоог засах шаардлага байгаа.

Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрсөн хөрөнгөөс эх орондоо эмчилж оношилж чадахгүй байгаа өвчнийг эмчлэх аргыг нэвтрүүлэх, нутагшуулахад тодорхой хэмжээгээр зарцуулдаг байх боломжийг бүрдүүлнэ.

Эрүүл мэндийн тухай хуульд  25-аас дээш жил ажилласан бол тэтгэварт гарахдаа төрөөс нэг  удаагийн тэтгэмж авах тухай заалтыг Төрийн албаны тухай хуулиар төр ажилласан жилтэй дүйцсэн сараар тооцсон тэтгэмжийг авдаг байхаар өөрчлөх шаардлага байгаа.

Эрүүл мэндийн салбарын хувьд тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал харьцангуй гайгүй хэрнээ иргэнд үйлчилгээ үзүүлэх тал дээр харилцаа хандлагын зөрчил үүсч иргэдийг бухимдуулдаг зүйл олон гарч байгаа. Тиймээс эмнэлэг бол үйлчилгээний байгууллага гэдэг утгаар хандаж үйлчилгээний соёлыг хэвшүүлсэн үйлчилгээний стандарттай болох ёстой хэмээн үзэж стандарт боловсруулах ажлыг хийгээд дуусч байна.

Иргэний эрүүл мэндийн боловсрол бидний анхаарах том сэдэв. Тэр утгаар нь иргэдэд эрүүл мэндинй боловсрол олгох тусгайлсан цагтай болох зорилгоор МҮОНРТ-тэй Санамж бичиг байгуулан долоо хоног бүр тодорхой өдөр, тогтсон цагт 20-30 минутын нэвтрүүлэг бэлтгэн явуулдаг байхаар бэлтгэл ажлыг хийж байна.

Эрүүл мэндийн салбарт хамгийн тулгамдсан асуудлын нэг нь цахим эрүүл мэнд. Салбарын хэмжээнд төлөвшөөгүй, бүрэн гүйцэд боловсроогүй, хүн төвтэй биш үйлчилгээ төвтэй хийгдсэн программ хангамж анхан шатны тусламж үйлчилгээний салбарт ачаалал илүү үүсгэж байгааг сум, өрхийн ЭМТ-ийнхөнтэй уулзах бүрт ярьж байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэж эмнэлэг бүр өөр өрийн программтай биш улсаараа нэг хэлээр ойлголцдог болох ёстой юм.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо сумдад төдийлөн үр ашигтай байж чадахгүй байгаа. Лавлагаа шатанд өвчлөөд байвал сайн, хэвтэн эмчлүүлбэл сайн, өндөр өртөгтэй шинжилгээнд хамруулбал сайн гэх тал руу явуулж байгааг ч анхаарахгүй орхиж болохгүй юм. Гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд ажиллагсдынхаа цалин хөлсийг нэмсэн, тоног төхөөрөмж, орчин нөхцөлөө сайжруулсан сайн жишээ байгаа ч өр төлбөртэй үлдсэн газар ч цөөн биш байна.

Эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлс, урамшуулал, ур чадварын нэмэгдэл зэрэг асуудлыг ул суурьтайгаар судлан бодитоор нэмэгдүүлэх, шалгуур үзүүлэлтийг оновчтой болгох шаардлага байгаа. Эрүүл мэндйин салбарт ур чадварын нэмэгдэл олгох зохицуулалт байхгүй. Зарим нь хуульд заагаагүй урамшуулал авдаг тохиолдол ч байна.

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг авч буйн тоонд ХХБ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж эмч, эмнэлгйин ажилтнуудыг орон сууцны ипотекийн зээлд нэн тэргүүнд хамруулахаар болсныг нэрлэж болно. Мөн эрүүл мэндийн салбарт эрсдэлийн болон хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Салбарын хүний нөөцийн бодлогод онцгой анхаарал хандуулахаас аргагүй байна. Жилд 900 орчим шинэ эмч бэлтгэгдэн гарч байгаа ч тэдний 50-иас илүү хувь нь  уламжлалтаар төгсдөг. Манай улс хүн амд ногдох эмчийн тоогоор дэлхийн жишигт байгаа ч нэг эмчид ногдох сувилагчийн тоо цөөн. Тиймээс сувилахуйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч тодорхой амлхмуудыг хийх хэрэгтэй байгааг ярьсан.  

Мөн Арвайхээрт ажиллаж иргэдтэй уулзалт хийх үеэр эмч, эмнэлгийн ажилтнуудтай холбоотой санал иргэдээс олон гарч байгаад анхаарч ажиллах шаардлага байгааг Эрүүл мэндийн сайд онцлон сануулсан. Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөр болон олон улсын зээл тусламжаар хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ чамлахааргүй байсныг уг уулзалтын үеэр танилцуулж байв.

2021 онд 5.7 тэрбум, 2022 онд 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2023 онд 12.9 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд Гучин-Ус, Төгрөг суманд 15 ортой ЭМТ-ийн барилга,  Хархорин суманд 100 ортой эмнэлэг шинээр ашиглалтад орж, Бат-Өлзий, Богд, Хужирт, Хайрхандулаан сумдын ЭМТ-ийн барилгын өргөтгөлийн ажлууд дуусах бөгөөд Арвайхээрт Зоонозын өвчин судлалын төв шинэ барилгынхаа нээлтийг хийлээ.  Эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч 2021 онд 3.7 тэрбум, 2022 онд 877 сая төгрөгийг улсын төсөв, олон улсын зээл тусламжийн санхүүжилтээр шийдвэрлүүлсэн тухай УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд танилцуулсан.  

Уулзалтад оролцогчид Эрүүл мэндийн сайдаас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад болон эмч ажиллагсдад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, ямар бодлого барьж ажилах талаар нь тодруулан асууж байсан бөгөөд хөдөө сумдын эмнэлгүүд туулах чадвар сайтай машинтай болох, зарим нэг оношлогооны багаж тоног төхөөрөмж хэрэгтэй байгаагаа хэлж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах гадаад дотоодын сургалтад хамруулахад анхаарах, эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангах, цалин, урамшуулалыг нэмэх, ур чадварын нэмэгдэл олгох тухай асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг саналыг тавьсан.

Бүсийн оношлогоо эмчилгээний төвд урлогийн болон хавдрын зарим мэс заслыг хийх боловсон хүчнээ бэлтгээд авчихсан утл шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаад өгвөл өөрийн аймгаас тогтохгүй Баянхонгор, Архангайн өвчтөнүүдийг авч хот руу явах урсгалыг зогсоох боломжтойг ярьж байлаа.

Уулзалтын төгсгөлд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, иргэдийн эрүүл мэндийн төлөө зүтгэж буй шилдгүүдэд Засгийн газрын шагнал “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, ЭМЯ-ны Жуух бичиг гардууллаа. Мөн сумдын ЭМТ-үүдэд зөөврийн болон суурин компьютер, аймгийн ЭМГ-т Шуурхай удирдлагын төвийн иж бүрэн техник хэрэгслийг хүлээлгэн өглөө.

]]>