ВидеоЭдийн засагБайгаль орчин

Б.Батзориг: Үр тарианы хураалт 22,1 хувьтай байна

БОХХААБайнгын хорооны хуралдаанд ХХААХҮ-ийн сайд ургац хураалт, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13.0 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн.           

Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн  тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон болно.

Гэвч энэ жилийн хувьд 5 дугаар сар бүхэлдээ хур тундас багатай, 6 дугаар сар гарсаар Хөвсгөл, Булган, Увс аймгийн зарим бүс нутгаар хур тундас орж таримлын өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлж эхэлсэн хэдий боловч тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар 07 сарын 05-ныг хүртэл гандуу байсан нь ургацын төлөв болон болцод сөрөг нөлөө үзүүллээ.

Түүнчлэн  8, 9 дүгээр сард хур дундас ихтэй, сэрүүн байсан нь ургацын болц, жигдрэлтэд сөргөөр нөлөөлж улмаар үр тарианы хураалтын ажил 9 дүгээр сарын 15-нийг хүрч эхэлсэн хэдий боловч өнөөдрийг хүртэл 1-2 хоног бүтэн ажиллаж чадахгүй, ургац хураалтын ажил удаашралтай явагдаж байна.

Улсын хэмжээгээр 09 дүгээр сарын 30-ний байдлаар 33.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6.0 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 22.1%, төмс, хүнсний ногооны хураалт хэвийн буюу 81.1 %-ийн явцтай байна.

Өнөөдрийн байдлаар тариалангийн бүс нутгаар цаг агаар тогтуухан, дулаан байгаа бөгөөд зарим бүс нутгуудад шууд хураалт эхэлсэн мэдээтэй байна.  

Ургац хураалтад нийтдээ 1264 комбайн, 554 жатка, 225 үтрэм, 140 гаруй төмс хураах комбайн, 570 гаруй цэвэрлэгч, ачигч, сортлогч машин, 3200 гаруй оюутан залуучууд, цэргийн алба хаагчид гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд ургац хураалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх техникийн боломж бүрдсэн болно.

Ургацын болц, төлөв байдалтай уялдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

– Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан ургац хураалтын ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах зорилгоор Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж албан даалгавар гарган үүрэг чиглэл өгч хэрэгжилтийг зохион байгуулж байна.

– Ургацыг хаягдалгүй хураах технологийн нарийвчилсан  зөвлөмжийг эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулан хэвлэл мэдлээллийн хэрэгслэлээр дамжуулан тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулав.

– Цаг агаарын хүндрэлийн улмаас орон нутагт үүсээд буй зарим тулгамдсан асуудлыг ажлын хэсэг томилон ажиллуулах замаар шуурхай шийдвэрлэх, ургацыг малаас хамгаалах, хураалтын ажилд оюутан сурагчдыг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тусгасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын даргын албан тоотыг орон нутагт хүргүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

– Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, хаягдлыг багасгахад дэмжлэг үзүүлж шаардагдах шатахууныг ТЭДС-ийн салбаруудаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаагийн зэрэгцээ налсан тариа хураах иш  өргөгчийн захиалгыг орон нутгаас авч ОХУ-аас нийлүүлэх, дотоодоо хийж хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийтдээ 1500 орчмыг нийлүүлээд байна.

–  Аж ахуйн нэгж, иргэдийн үтрэм дээрх хүнсний буудайг ТЭДС болон гурилын үйлдвэрүүдэд татан авах ажлыг шуурхай зохион байгуулах, буудайн үнэ, борлуулалтын нөхцлийг харилцан тохиролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн ажлын уулзалтыг энэ сарын 28-ний өдөр Дархан хотод зохион байгуулав.

– Урьдчилсан балансаар 17.6 мянган га талбай тэжээлд шилжихээр байсан бол энэ сарын 18-20, 27-29-ний өдрүүдэд тохиолдсон цаг агаарын хүндрэл, хүйтрэлттэй  холбоотойгоор тэжээлд шилжих талбайн хэмжээ 30 шахам мянган га-аар нэмэгдэхээр байна. Тариаланчдын үндэсний холбооноос улсын нөөцөд ногоон тэжээл худалдан авах асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг яаманд хандан тавьж байна. Тиймээс улсын нөөц болон аймаг сумдын нөөцөд ногоон тэжээл худалдан авах, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсэврийг нь шийдвэрлэж өгөх шаардлагатай байна.

– Ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн тариалангийн талбайг хашаажуулах ажлыг эхлүүлж,  тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан Сэлэнгэ аймгийн Цагаан нуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант сумдад нийтдээ 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 430.5 км хашаа барих ажлыг зохион байгуулж байна.

Цаашдаа ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 10 дугаар сарын эхний 10 хоногт тариалангийн бүс нутгуудаар хур тундас багатай харьцангуй дулаан тогтвортой байх төлөвтэй байгаа тул энэ хугацаанд ургац хураалтын ажлыг шуурхай зохион байгуулах чиглэлийг орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудад хүргүүлж  хамтран ажиллаж байна.

ХХААХҮЯ

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version