ОХУFocus

ОХУ руу зорчих бол QR код үзүүлж нэвтэрдэг боллоо

ОХУ руу визгүй зорчдог улс орны иргэд хилээр нэвтрэхийн өмнө хамгийн багадаа 72 цагийн өмнө ГОСУСЛУГИ буюу төрийн үйлчилгээний нэгдсэн системд хандаж, асуумж бөглөн бүртгүүлж, хувийн цахим код авах журам 6-р сарын 30-наас эхлэн мөрдөгдөх болжээ.

Тодруулбал, өөрийн талаарх мэдээлэл, аяллын зорилго, байрлах газрын хаяг, цээж зураг, холбогдох бичиг баримтыг оруулна. Харин онцгой тохиолдол буюу хүндэтгэх шалтгаанаар, тухайлбал хүнд өвчин, гэр бүлийн, ойр дотны хүн нас барсан зэрэг тохиолдолд 4 цагийн өмнө бүртгэлд орж болно.

Хилээр нэвтрэхдээ гадаад паспортоос гадна ГОСУСЛУГИ нэгдсэн бүртгэлээс авсан QR кодыг хамт үзүүлсний эцэст нэвтрэх юм. Энэхүү журмаас Беларусь улсын иргэд болон дипломат ажилтан, тэдгээрийн гэр бүл, 0-6 насны хүүхдүүд чөлөөлөгджээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version