Орон нутаг

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

5-р сарын 28-ны өдөр Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь, Хэнтийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

5-р сарын 27-28-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн нутгаар,

28-ны өдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч,

Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Эх сурвалж: ЗТЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version