Тамирчдын амжилтFocus

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцлоо

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт, амжилттай зохион /2025.05.24/ байгуулагдлаа. Гүйлтэд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцож, 500 метрээс 42 км хүртэл зайд гүйв. Энэ жилийн хувьд 5 км, 21 км, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйсэн юм. Энэ үеэр спорт, урлаг, эрүүл мэнд, хоолны үйлчилгээг энэ үеэр үзүүлж байв.

Марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх, барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлснийг “Hipay” компани хариуцан 4 дэх жилдээ хамтран ажиллажээ. “Улаанбаатар марафон”-д сайн дурын 450 залуу ажилласан байна.

1 / 42
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version