ЯрилцлагаУнгарFocus

Хоёр улсын өнө эртний холбоо, түүхийг харуулсан “Унгарын кино өдөр” боллоо

Унгар, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байгаа тул хоёр улсын түүх, соёл, хамтын ажиллагааны он жилүүдийг харуулсан олон ажлууд зохиогдож байна.

1 / 6

Энэ хүрээнд “Унгарын кино өдөр” арга хэмжээ энэ сарын 22-нд IMAX кинотеатрт зохион байгуулагдлаа. Кино өдрөөр Унгарын Кино найруулагч Байер Жолт /Bayer Zsolt/-ийн бүтээсэн “Гэгээн дорнын мартагдсан увидас” 14 ангит баримтат киноны Нэгдүгээр ангийг үзүүлсэн. Энэхүү киног өнгөрсөн жил Унгарын Үндэсний телевизээр олон нийтийн хүртээл болгож, Унгарчууд Монгол орон болоод монголчуудын талаар маш сайн ойлголттой болсон аж. Тиймээс өнгөрсөн оноос Унгараас Монгол руу зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсэн гэдгийг энэ үеэр зохион байгуулагчид онцолж байв.

Мөн Унгарын кино найруулагч Фүрэди Золтаны “Сэтгэлд дотно Төв Ази” баримтат киног үзүүлсэн. Уг кино нь Унгар-Монголын Дипломат харилцааны түүхэн үйл явдлууд болон “угсаа гарал нэгтэй” хэмээх өнө эртний түүхэн холбооны талаар маш сонирхолтой өгүүлэмжтэйгээр бүтээсэн аж.

Түүнчлэн энэ үеэр Унгарын туульсын сэдэвт “Шидэт тах” анимэйшнийг үзүүлж тус улсын талаар сонирхолтой атлаа хөгжилтэй түүхээр аялуулсан билээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version