Орос-Монголын хамтарсан хайгуулын баг Халх голоос цэргүүдийн шарилын хэсэг, сум, эд хэрэглэл олжээ

Оросын янз бүрийн бүс нутгаас 30 гаруй туршлагатай сайн дурын хайгуулчид болон манай улсын холбогдох албаныхан оролцсон хамгийн олон хүнтэй хайгуулын экспедиц энэ сарын 16-нд Улаанбаатар хотоос Халх гол руу хөдөлж, 1939 онд тулаан болсон газарт, тэр дундаа Ремизовын өндөрлөгт ажиллаж байгаа юм. Тэд зорьсон газраа очиж хайгуулын ажлаа эхэлж, үр дүнд хүрч байгаа талаар тус багт яваа хүний цахим хуудаснаас энэхүү мэдээлэл болон зургийг авч нийтэллээ.
Оросын талаас мэргэжлийн хүмүүс ажиллаж, бүх зүйлийг тодорхойлж байгаа аж. Хайгуулын багийнхан эхлээд настайвтар хүн нь залуугаа дарж унасан байдалтай амь үрэгдсэн байсныг 86 жилийн дараа олжээ. Орос-Монголын хамтарсан хайгуулын ажилд 200 гаруй хүн оролцож байгаа бөгөөд хоёр өдөрт 14 шарил /бараг нэг л тулаанд үрэгдсэн байх гэмээр хоорондоо ойрхон/ олон тэсрээгүй цэнэгтэй гранат, буу, сум, галт хэрэгсэл, байлдааны техникүүдийг олж илрүүлжээ.
Халх голын байлдаанаас хойш олон жил өнгөрсөн ч цэргүүдийн ар гэрээс Оросын Ерөнхийлөгчид маш их санал тавьдаг аж. Яг миний өвөө, элэнц тэр Халх гол руу чинь яваад амь үрэгдсэн нь үнэн юмуу гэх мэт… Оросын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ хайгуулын гол зорилго нь зөвхөн шарил олж, шинжлэх ухааны бүхий л аргаар эзнийг нь тогтоох, 2500 орчим сураггүй бологсод дундаас хайх…
Давхар энэ орчмыг аюулгүй болгох ажилд Монгол Улсын Зэвсэгт хүчний 327-р ангийн сапёрчид ажиллаж байна. Байлдааны техникүүдийг бүгдийг Монголд үлдээх бөгөөд музей болон эх оронч үзүүлэнтэй газруудад өгнө гэжээ.
Эх сурвалж: Delger New Channel Suren