ОХУFocus

Орос-Монголын хайгуулын том экспедиц Улаанбаатар хотоос Халх гол руу хөдөллөө

Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос Халх гол руу түүхэн дэх хамгийн олон хүнтэй хайгуулын экспедиц /2025.05.16/ хөдөллөө. Оросын янз бүрийн бүс нутгаас 30 гаруй туршлагатай сайн дурын хайгуулчид 1939 онд тулаан болсон газарт, тэр дундаа Ремизовын өндөрлөгт ажиллана.

1 / 13

Тэдэнтэй анх удаагаа Монголын Зэвсэгт хүчний 100 орчим алба хаагч нэгдэх болно. Хайгуулын багийн гол зорилго нь дайчдын шарилыг олж, боломжоороо хэн болохыг нь тогтоох юм. Экспедицийн бүрэлдэхүүнд Оросын эрдэмтэн-антропологичид, 3D төхөөрөмжийн мэргэжилтнүүд багтаж байна. Тэдний даалгавар бол олдсон шарилын хэсгүүд дээр үндэслэн 3D-модель хийх, ингэснээр дайчдыг танихад тусална. Малтлагын явцад олдсон эд зүйл, зэвсэг, техник, сум, бичиг баримтыг музейд шилжүүлэх юм.

Орос-Монголын хайгуулын том экспедиц Улаанбаатар хотоос Халх гол руу хөдөллөө

Экспедицийг үдэн гаргах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөл, Оросын цэрэг-агаарын атташе Павел Петрунин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков нар оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version