Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутагФото сурвалжлага

Монголчууд “баталгаажсан” мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг болно

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Улсын мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Дижитал медик ХХК, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран тус аймгийн Арбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул суманд зохион байгуулсан юм. Уг сургалтын хүрээнд Цагаан-Уул суманд “Мал эмнэлгийн гэрчилгээжүүлэлтийн систем”, “Малын гаралтай түүхий эдийн мөшгих тогтолцоо”-г туршин, эрүүл бүс нутаг гэдгийг газрын мониторингийн судалгаагаар баталгаажуулсан үзүүлэх сургуулилтыг Дижитал Медик ХХК-ний мэргэжилтэн С.Мөнгөнцэцэг хийлээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн хүрээнд Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос “Мал эмнэлгийн гэрчилгээ”, “Мөшгих тогтолцоо” буюу Малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн системийн хөгжүүлэлтийн ажлыг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Арбулаг, Цэцэрлэг сумдыг загвар болон сонгосон ажээ. Үзүүлэх сургуулилтын үеэр “Мах маркет” ХХК-д нийлүүлэх 300 толгой хонийг гэрчилгээжүүлэх ажлыг тусгай төхөөрөмжийн дагуу хийсэн юм.

Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын  Хужирт багийн “Хужиртын эх” багийн ахлагч С.Мандахбаяр хэлэхдээ “Би өмнө нь малчдаас арьс шир л худалдан авдаг байсан. Энэ жил малчдаас авч үйлдвэрт хүргэж өгдөг ажил хийж байна. Сар орчим хугацаанд малчдаас 200 хонь авч хоршоон дээрээ авчирлаа. Айлуудаас малчны тамгыг нь даруулж авчирсан. Өөрийн биеэр хариуцан Мах маркет үйлдвэрт хүргэж өгнө. Ирээд ахиад малаа дахин авч малчдын гараас хонио аваад үйлдвэрт шууд нийлүүлэх ажлаа хийнэ” гэлээ.

Цагаан уул сумын Хужирт багийн малчин н.Энэбиш хэлэхдээ “Малчин бидний мал сүргийг Сумын бэлчээр ашиглагчдын холбооны хоршоогоор дамжуулан хүлээн авч, маллаж байсан газар орон нутгийнх нь мэдээллийг агуулсан Мал эмнэлгийн гэрчилгээ хариуцаж, цаашид махаа борлуулахад их амархан болжээ. Төв суурин газрын иргэдэд хаанаас, хэний хотноос очиж байгаа нь  тодорхой болж байна. Улаанбаатарт суугаа та бидний хамаатан садан  хэн ч гэсэн гар утсаараа мэдээллийг нь мэдэж болно гэнэ.  Үнэхээр сайхан ажил байна” гэв.

Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын  холбооны гүйцэтгэх захирал Г.Энхболд хэлэхдээ “Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн багийн хамт олон өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Энэ удаагийн сургалтын гол зорилго “Мөшгих тогтолцоо”-ний төсөл хэрэгжиж байгаа Цагаан –Уул, Арбулаг, Цэцэрлэг сумдад зориулалтын төхөөрөмжийг хэрхэн ажилуулах талаар сургалт явуулж байна. МБАНХ-ны Дундын хоршооны хашаанд малчдын бэлтгэсэн төлгийг ээмэгжүүлсэн бөгөөд чихэн дэх бар кодыг  уншуулан бүртгэж авах ажил хийгдлээ.

Цахим системийн “Мөшгих тогтолцоо”-нд бүртгүүлэн сумын Мал эмнэлгийн бүртгэлийн системд бүртгэгдсэнээр “Мах Маркет” компанийн зориулалтын ачааны машинд ачиж, Улаанбаатар хүргэх юм. Цагаан-Уул сумын малчид 300 гаруй төлөг бэлдсэн байна. Хэрхэн ээмэгжүүлсэн, ээмгийг нь хэрхэн уншиж бар коджуулж байгааг малчид харлаа. Ингэснээр Цагаан-Уул сумын малчин Доржийн хотонд байсан хонины махыг нийслэлд байгаа ах дүү хамаатан садан нь худалдан авч идэх боломж нээгдлээ. Мөн малчин түмний орлого тодорхой, хэрэглэгчийн хүнсний хэрэглээнд нийлүүлж байгаа малын мах нь завсрын ченжийн гар дамжихгүй эцсийн хэрэглэгчид шууд очих боломжтой болж байна” гэв.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version