НийтлэлМБАНХОнцлохШинэ мэдээ

“Хариуцлагатай нүүдэлчид” бизнес түншлэлийн уулзалтад өртөгийн сүлжээний бүх төлөөлөл оролцлоо 

“Хариуцлагатай нүүдэлчид” бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт нэвтрүүлж, тохирлын гэрчилгээ авсан хоршоодын малчдыг аж ахуйн нэгжтэй холбох, хөрөнгө оруулагчдыг татах, гэрээ байгуулах боломжийг бүрдүүлсэн “Хариуцлагатай нүүдэлчид” бизнес түншлэлийн уулзалт /2025.04.17/ боллоо. Уулзалтыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Ногоон алт монголын бэлчээр судлалын төв болон “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид” олон улсын байгууллага хамтран зохион байгуулав.

1 / 17

Тус уулзалтаар “Хариуцлагатай Малчин” ногоон зээлийн бүтээгдэхүүний танилцуулга, Түүхий эдийн хоршоод, нөөц боломж, Кластерийн үйл ажиллагааны тухай, гадаадын зах зээлд бүтээгдэхүүн гаргаж байгаа үйлдвэрлэгч, брэндийн төлөөллүүд мэдээлэл өглөө. Түүхий эд нийлүүлэх санал солилцох талуудын уулзалтын үеэр түүхий эд нийлүүлэх гэрээг байгуулах талаар үйлдвэр, хоршоодын төлөөлөлүүд харилцан санал солилцов.

Мөн энэ үеэр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ХХК-тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийг байгуулсанаар хөдөө аж ахуйн салбар тэр дундаа малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр кластер хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд нээгдэх аж.

МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Д.Бурмаа “Бид “Хариуцлагатай нүүдэлчид” бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартыг 2022 оноос нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар 15 хоршоо гэрчилгээгээ авч, дахиад 15 хоршоо гэрчилгээгээ авах гээд хүлээж байна. Энэ 4 жилийн хугацаанд манай эгнээнд 25 гаруй үйлдвэр нэгдсэн байна. Стандарт зөвхөн ноолуур дээр биш бусад бүтээгдэхүүн дээр ч хэрэгждэг. Энэ удаагийн уулзалтаар малчид хоршоод, мах, арьс шир, ноос, ноолуур, өөх тос, авах хүсэлтэй үйлдвэрлэгчдийг хооронд нь уулзууллаа.

3 / 7

Малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авч, нэг ч хаягдалгүй ашиглах зорилготой үйлдвэрүүд маань малчидтай нийт 60 орчим гэрээ хийж, 10 орчим санамж бичиг байгуулсан нь том үр дүн гэж харж байна. Бид цаашид энэ гэрээний хүрээнд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд нь анхаарах, үйлдвэр хоршоодын хооронд итгэлцэл бий болоход нь нилээн сайн анхаарч ажиллана.

4 / 17

Хөдөө аж ахуйн өртөгийн сүлжээнд оролцдог бүх салбарууд нэгдэж байгаа нь анх удаа гэж болно. Мөн үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүнийг гадагшаа гаргахад тусалдаг төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл ч ирлээ.

5 / 8

Энэ нь монголчууд малын гаралтай бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлд нэгдэж, хамтарч ажиллаж байгаа маш том үйл ажиллагаа юм. Цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх компаниуд хоршоод хамтран нэгдэж, хүрээгээ улам нэмнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version