Нийслэл

Нийслэлээс төрсөн долоон хос “Гэрлэх ёслолын ордон”-д хуримлалаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага НОБГ, ОСНААУГ, УСУГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Боловсролын газар, Зорчигч тээвэр 4, Баянгол эрүүл мэндийн төвөөс ажил амьдралын зам мөрөө холбосон долоон хос “Гэрлэх ёслолын ордон”-д хуримлалаа.

Хосуудын хамгийн ахмад нь 30 жил ханилж Сувдан хуримаа хийж байгаа ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн машинч 53 настай Б.Батжаргал, машинч 50 настай З.Амаржаргал нар байна.

Хамгийн залуу нь Баянгол эрүүл мэндийн төвийн мэс заслын сувилагч хосууд болох Б.Өсөхбаяр, 23 настай Н.Цэндзэсэнжав нар байлаа. Гал голомтоо бадрааж, Монгол Улсдаа өрх бүл нэмж байгаа нийт хосууддаа аз жаргал хүсье.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version