
Манай улсад сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдүүдэд хөгжим, үлгэр, шагайн тоглоом, зохиол унших зэрэгт суурилан багачуулын хөгжлийг дэмжих интеграцчилсан арга, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг мөн аргаар тэгш хамруулах боложийг олгоход чиглэж байна.

Энэ талаар Цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны 2025 оны шилдэг илтгэлийн Үндэсний эрдэм шинжилгээний хурлаар хөндөн хэлэлцлээ. Багш нар хичээлийн агуулгыг:
- интеграцчилан хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд нөлөөлөх,
- гэрийн даалгавар хийх сонирхлыг нэмэгдүүлэх,
- насан туршид нь суралцахуйг дэмжих нь,
- хиймэл оюун ухааныг интеграцчилан ашиглах нь,
- сурагчдын тогтвортой хөгжил болон санхүүгийн боловсролыг арга зүйгээр дэмжих,
- STEAM сургалттай уялдуулан суралцахуйг дэмжих зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.

“Интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдвээр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зарласан 58 дахь жилийн шилдэг илтгэлийн уралдаанд Сэлэнгэ, Баянхонгор аймгийн багш нар тэргүүллээ.
Тодруулбал, 21 аймаг, нийслэлээс шалгарсан 200 шахам багш, ажилтнуудын Ерөнхий боловсролын ангилалд тэрүүн байранд:
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 4 дүгээр сургууль,
- дэд байранд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Дэлгэрмөрөн сургууль,
- гуравдугаар байранд нийслэлийн ЕБ-ын 23 дугаар сургууль, Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЕБ-ын “Мандал” сургууль, нийслэлийн “Шинэ Үе”, “Монгол Тэмүүлэл” сургууль тус тус шалгарлаа.
Сургуулийн өмнөх боловсролын ангилалд:
- тэргүүн байранд Баянхонгор аймгийн сургууль, цэцэрлэгийн “Баян-Ойт” цогцолбор,
- дэд байранд Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёдугаар цэцэрлэг,
- гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-р цэцэрлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 дугаар цэцэрлэг, нийслэлийн 308-р цэцэрлэг тус тус шалгарлаа.