театрFocusШинэ мэдээ

Амьдралын үнэт зүйлсийг эргэцүүлэн бодуулах “Сүүлчийн бороо”-г зориорой

“Pro Theatre”-ийн залуу уран бүтээлчид Оросын зохиолч Александр Вампиловын бүтээл “Нугасны ан” жүжгээс сэдэвлэн “Сүүлчийн бороо” мета драм жүжгээр хавар цагийн нээлтээ /2025.04.09/хийжээ. Найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндсөн уг жүжгийг  Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан Соёлын төв “Русский дом”-ын тайзнаа тоглож байна.

1 / 16

Авьяслаг, шинэлэг хандлагатай жүжигчдээс бүрдсэн “Pro Theatre”-ийн уран бүтээлчдийн баг ОХУ-ын Соёл урлагийн их дээд сургуульд суралцаж төгссөн залуучууд байгаа аж.

“Сүүлчийн бороо” (“Нугасны ан”) жүжгийн товч агуулгыг дурдвал, жүжгийн гол баатар Виктор Зилов өөрийгөө зүгээр л урсгалаар хөвж яваа, хүсэл тэмүүлэлгүй, утга учиргүй амьдрал дунд гацсан мэтээр мэдэрнэ.

Гэр бүлийн хайр, нөхөрлөлийн үнэнч байдал, хүн өөрийнхөө өмнө хүлээх хариуцлага түүнийг тойрон эргэлдэнэ. Зиловын амьдралд тулгарах сорилтууд, түүний сонголт, үйлдлүүд нь үзэгчдийг өөрсдийн амьдралын мөн чанар, үнэт зүйлсээ эргэцүүлэн бодоход хүргэдэг.

Зилов удаан хүлээсэн нугасны андаа явахыг мөрөөддөг ч энэ аялал нь түүний амьдралын утга учиргүй байдлын бэлгэдэл болж хувирна. Үүгээр жүжиг нь үзэгчдэд хүний дотоод зөрчил, амьдралын сонголтууд, алдааны үнэ цэнийн тухай гүн гүнзгий бодлогошрол төрүүлэх ажээ.

 “PRO theatre” театрын Александр Вампиловын “Нугасны ан” жүжгээс сэдэвлэн бүтээсэн “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг та бүхнийг өргөнөөр үзэж сонирхохыг урьж байна.

Тасалбарыг : https://ticket.mn/event/2513
 Холбогдох утас : 99648092, 99999072

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version