РЦНКFocus

Улаанбаатарчууд олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Оросын сансрын нисэгчидтэй шууд харилцана

Өнөөдөр буюу 4-р сарын 12-нд Сансрын нисэгчдийн өдрөөр Улаанбаатар дахь Русский дом-д 16:30 цагт Олон улсын сансрын станцтай шууд холбогдох арга хэмжээ болно. Хүссэн хүн бүр Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Оросын сансрын нисэгч Сергей Рыжиков, Алексей Зубрицкий, Кирилл Песков нартай шууд эфирээр холбогдох боломжтой. Шууд эфирт БНМАУ, ЗХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Буриадын тэргүүн Алексей Цыденов тэргүүтэй зочид төлөөлөгчид болон тус арга хэмжээг зорин ирсэн иргэдийн төлөөлөл оролцоно.

Энэхүү арга хэмжээ үнэ төлбөргүй. Буриад улсын тэргүүн болон Засгийн газар, Монгол Улс дахь Оросын Элчин сайдын яам, Роскосмос корпорац, Россотрудничества агентлагийн дэмжлэгтэйгээр энэхүү боломж олджээ.

Мэдээлэл хүргэхэд, одоо Олон улсын сансрын станцад Оросын таван сансрын нисэгч ажиллаж байна. Алексей Овчинин, Иван Вагнер, Кирилл Песков, Сергей Рыжиков, Алексей Зубрицкий нар болон NASA-гийн дөрвөн нисэгч Доналд Петтит, Энн МакКлейн, Николь Айерс, Жонатан Ким, Японы сансрын нисэгч Такүя Ониши нар ажиллаж байгаа юм.

Тиймээс амралтын өдрөө Олон улсын сансрын станцтай холбогдох онцгой боломжий олгох арга хэмжээнд оролцрж, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн гарын үсгийг авч, хамт зураг авахуулах, харь гарагийн DJ болон бусад сансрын цэнгээнт хөтөлбөрт оролцохыг урьж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version