
НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн дөрөвдүгээр сарын 12-ныг “Олон улсын сансрын нисэгчдийн өдөр” хэмээн зарласан. Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв “Русский дом”-оос Сансрын нисэгчдийн өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Улаанбаатар дахь “Русский дом”-оос Сансрын нисэгчдийн өдрийг тохиолдуулан Олон улсын сансрын станц дээр ажиллаж буй сансрын нисэгчидтэй шууд холбогдсон уулзалтыг зохион байгуулах юм.
Мөн өдөр монгол, орос хүүхэд багачууд, залуучууд Монгол Улсын баатар, Монгол Улсын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаатай уулзаж түүнээс сонирхсон асуултаа асууж, гарын үсгийг нь авч хамтдаа гэрэл зураг даруулах юм. Үүнээс гадна “Сансрын DJ шоу”, сансрын сэдэвт сонирхолтой хөтөлбөр, үзүүлбэр тоглуулж, фуршет дэлгэх аж.
“Олон улсын сансрын нисэгчдийн өдөр”-ийг тэмдэглэх өдөрлөгт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков оролцох юм. Өдөрлөг орос, монгол хоёр хэл дээр явагдаж, тэмдэглэлт өдрийн үйл ажиллагааг “АIST GLOBAL” телевиз, Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ, “Россотрудничество” агентлаг болон ОХУ-ын Буриад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулна. Мөн сансрын нисэгчдийн өдөр, ойн жилд зориулсан 5 дахь удаагийн “Оддын диктант” эрдэмтэн, мэргэжилтнүүдийн шинжлэх ухааны лекц унших үйл ажиллагаа болно.
Уг үйл ажиллагааг “Хүн төрөлхтөн анх сансарт ниссэний 60 жилийн ой”-д зориулан 2021 онд ОХУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Россотрудничество” байгууллага анх удаа зохион байгуулж байсан юм. Тухайн үед 45 улс орны иргэн уг арга хэмжээнд оролцож байсан бол өнгөрсөн 2024 онд оролцогчдын тоо 28 мянгад хүрчээ.
2025 онд диктант бичих текстийг шинжлэх ухааны нэрт сэтгүүлч, сансрыг сурталчлагч Александр Баулин бичээд байна. Түүний лекцийг К.Э. Циолковскийн нэрэмжит Түүхийн музейгээс шууд нэвтрүүлгээр сэтгүүлч, сэхээтэн Анатолий Вассерман унших юм.
Аль ч улсын иргэн орос, англи, герман, испани, франц, хятад, араб хэлний аль нэгийг сонгон диктант бичих боломжтой бөгөөд https://www.zvezdnydiktant.ru/ сайтад бүртгүүлж, сансар огторгуйн гайхалтай ертөнцөд умбан үзэж сонирхохыг урьж урииалж байна.
Түүхийн музейгээс шууд нэвтрүүлгээр сэтгүүлч Анатолий Вассерман унших юм. Түүний диктант онлайн нэвтрүүлэг “Оддын диктант” вэбсайтад нээлттэй байхаас гадна “Русский дом”-ын олон нийтийн сүлжээнд тавигдах учирт эндээс үзэх боломжтой аж.