
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Харуулын нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс баруун зүгт 180 км, газрын тосны 19 дүгээр талбайгаас зүүн урд зүгт 55 км/ хээрийн түймрийн дуудлага /2025.04.10/ бүртгэгджээ.
Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн анги, сайн дурынхан ажиллаж байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.
