ХЭҮК

ХЭҮК: “Ноорог Креатив студио”-гийн ажилтнуудын эрхэд халдсан гэсэн дүгнэлт гаргасан

ХЭҮК-оос “Ноорог Креатив студио” ХХК-д холбогдох ХЭҮК-ын дүгнэлтийг Комиссын гишүүн Г.Нарантуяа, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар танилцууллаа.

Тэд энэ үеэр “ХЭҮК Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй хэрэгт шууд оролцохгүй боловч хөндлөнгийн хяналт тавьж ирсэн түүхтэй. Бид хэрэгтэй холбоотой дүгнэлт гаргахгүй. Бид “Ноорог”-ий ажилтнууд, тэдний өмгөөлөгч болон ЦЕГ-аас олон нийтэд өгсөн бүх мэдээллийг цуглуулсан. Мөрдөг шалгах ажиллагаа явуулах үндэслэл, прокурорын зөвшөөрөлтэй эсэх, хэний гомдлоор хэргийг шалгасан, хэлэн хүнийг ямар төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгааг тодруулав. Нийт найман асуудлаар ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн алба, Улсын ерөнхий прокуророос бичгээр тайлбар авав. Цагдаагийн алба хаагчидтай биечлэн уулзлаа. Эдгээрт үндэслэн “Ноорог Креатив студио”-гийн ажилтнуудын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан зэрэг гурван асуудлаар дүгнэлт гаргасан” гэдгийг онцоллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version