“Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн болно

Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн “Ирээдүйн мистер-2025” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Zaisan hill event hall-д зохион байгуулна. Тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болно. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа онцлогтой.
Нийслэлээс хүн амын эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, залуучуудыг дэмжиж оролцож байгаа нь нийт тамирчид болон спортыг сонирхон хичээллэгч нарт том урам зориг болж буй.
Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний зорилго нь Монгол Улсад бодибилдинг, фитнессийг хөгжүүлж, Засгийн газар болон биеийн тамир спортын хороодтой хамтран ажиллаж, эв нэгдлийг эрхэмлэн тамирчдыг олон улс, тив дэлхий, цаашид олимпын наадамд амжилттай оролцуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх, эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах, ирээдүй хойч үеийг төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд оршино.
Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагууд:
- Colorita
- Scitec nutrition
- Power nutrition
- Duran mongolia
- Хатан урлахуй ухаан төв
- Perfect body club
- Bolor fittness club
- Athlete fittness club
- Land fittness club
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС