ХАА-н салбар

“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа АДАПТ төслийн хүрээнд малчдын хоршоо, боловсруулах үйлдвэрийн хооронд урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулж, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуур, арьс ширний салбарын бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэнг 2025.03.11-ны өдөр зохион байгуулав.

Дорнод аймгийн мэргэжилтэн, малчдын хоршоод, үйлдвэрлэгчдэд ““Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, ажлын төлөвлөгөө, хэрэгжилт, оролцогч талуудын уялдаа холбоо” сэдвээр ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын  хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б.Эрхэмбаяр дэлгэрэнгүй танилцуулга хийж, хоршоод  боловсруулах үйлдвэрүүд тогтвортой хамтран ажиллахын ач холбогдлыг танилцуулав.

Энэ үеэр “Ханбогд Кашемир” ХХК, “Монпеллетс” ХХК-уид оролцогч 14 хоршоодтой ямааны ноолуур, хонины ноос нийлүүлэх 5 жилийн хугацаатай гэрээг байгууллаа.

Уг арга хэмжээнд Дорнод, Сүхбаатар аймгийн малчдын 14 хоршоо, “Ханбогд Кашемир” ХХК, “Монпеллетс” ХХК, АДАПТ төслийн төлөөлөл, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Бодлого судлалын төвийн баг зэрэг 30 гаруй төлөөлөл оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version