Жендэр

Харилцан хүндэтгэе – Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе

-НИЙГМИЙН РЕКЛАМЫН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА-

Жендэрийн үндэсний хорооноос жил бүр зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд сэтгүүлчид, контент бүтээгчид, болон сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан нийгмийн рекламын уралдаан зарлаж байна.

Хамрах хүрээ: Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид, контент бүтээгчид болон сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн бүх түвшний бакалаврын оюутнууд оролцох боломжтой.

Сэдэв: Харилцан хүндэтгэе – Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе.

Бүтээлийн шаардлага:

  • Видео нийгмийн реклам байх
  • Хугацаа: 3 минутаас ихгүй байх
  • Формат: MP4, 1080p HD, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх боломжтой чанартай байх
  • Уралдааны сэдвийг бодитой, нөлөөлөлтэй, бүтээлч байдлаар илэрхийлсэн байх
  • Сэдвийн хүрээнд судалгаа, эрэл хайгуул хийсэн байх
  • Ёс зүйн хэм хэмжээг баримтлах, хэт нэг талыг барьсан, ялгаварлан гадуурхсан утга агуулаагүй байх
  • Өмнө нь олон нийтэд цацагдаагүй, оюуны өмчийн зөрчилгүй байх

Бүтээл хүлээн авах хугацаа:

  • Эхлэх огноо: 2025.02.21 -ний өдрийн 08 цаг 30 минут
  • Дуусах огноо: 2025.03.14 -ний өдрийн 17 цаг 30 минут

Бүтээлийг Secretariat@ncge.gov.mn хаягаар хүлээж авна.

Шагналын сан:

  • 1-р байр: 2,000,000 төгрөг, өргөмжлөл
  • 2-р байр: 1,500,000 төгрөг, өргөмжлөл
  • 3-р байр: 1,000,000 төгрөг, өргөмжлөл
  • Хамгийн өндөр хандалттай бүтээл – 500,000 төгрөг, өргөмжлөл

Холбоо барих:

  • Мэйл: Secretariat@ncge.gov.mn
  • Утас: 89115326, 70071114
  • Сошиал хуудас: Жендэрийн Үндэсний Хороо
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version