Нийслэл
Т.Даваадалай: Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтрана
![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2025/02/67ac450cb754a95b1a29dfd5.jpg?resize=780%2C405&ssl=1)
Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монцемент” ХХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах талаар санал солилцов. “Монцемент” ХХК-ийн удирдлага Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа илэрхийлсэн /2025.02.12/ юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС