Гадаад харилцааБоловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2025 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2021/07/%D0%B1%D0%BD%D1%81%D1%83.jpg?resize=780%2C405&ssl=1)
БНСУ-ын Засгийн газраас гадаад оюутныг магистр, докторын зэрэгт суралцуулах 2025 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Тэтгэлэгт хөтөлбөр:
- Магистр: Солонгос хэлний бэлтгэл 1 жил, үндсэн хөтөлбөр 2 жил
- Доктор: Солонгос хэлний бэлтгэл 1 жил, үндсэн хөтөлбөр 3 жил
- Судлаач: 6 сар эсвэл 1 жил
Суралцах салбар болон шалгуур:
Бүрдүүлэх бичиг баримт: ЭНД ДАРЖ танилцана уу.
Маягтын дагуу бөглөж, бусад нотлох бичиг баримтын хамт нийт 4 хувь (Апостиль-р баталгаажсан эх хувь 1 + энгийн хуулбар 3 хувь) өгнө.
Материал хүлээн авах хугацаа: 2025.02.17 – 2025.02.28
Материал хүлээн авах хэлбэр: ЭСЯ-ны ажлын цагаар биечлэн өгнө (Цайны цагаар хүлээн авах боломжгүй)
- ЭСЯ-ны ажлын цаг: ажлын өдөр 08:00 – 17:00 (Цайны цаг 12:00-13:30)
- ЭСЯ-ны хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж 39
- ЭСЯ-ны утас: 70071020
Дараах и-мэйл хаягт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
- Олон улсын боловсролын хүрээлэнгийн тэтгэлэгт хөтөлбөрийн төв: kgspniied@korea.kr
- БНСУ-ын Элчин сайдын яамны тэтгэлэг хариуцсан ажилтан: kormg_cul@mofa.go.kr