Цирк

“Монте-Карло 47”-д амжилттай оролцсон уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа

Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ.

Тухайлбал:

  • Т.Буд багштай “X-Roses” уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН ЦОМ
  • “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-ын продюсер Н.Эрдэнэ, Н.Энхболд багштай акробатын залуу жүжигчид “Ultra Jump” үзүүлбэрээр ХҮРЭЛ ЦОМ
  • МУГЖ Б.Баттулга насанд хүрэгчдийн төрөлд “Strongman” үзүүлбэрээр ТУСГАЙ ШАГНАЛ хүртэж, Монголын циркчид амжилттай оролцжээ.

 Мөн 8 настай Б.Чингүүнжин “Монте-Карло-47” наадмын хамгийн бяцхан оролцогчоор тодорч, 2 метрийн өндөр тулгуур дээр 8 минут тогтсон амжилт үзүүлжээ.

Таг
Back to top button
Exit mobile version