СурвалжлагаӨв соёлОнцлохОрон нутагШинэ мэдээ

Өмнийн говийн “Түмэн тэмээний баяр 2025” эхэллээ

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Түмэн тэмээний баяр 2025” эхний өдрийн арга хэмжээ мөсөн шагайн харваагаар /2025.02.01/ эхэллээ. Мөн аймгийн “Говийн байгаль түүхийн музей-“д “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэн болон гар урлаачдын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа дэлгэгдэж, “Тэмээчид дуулж байна” тэмцээн боллоо.

1 / 16

Үзэсгэлэнд музейн сан хөмрөгөөс 80 гаруй гэрэл зураг болон, бусад бүтээлийг дэглэжээ.Үзэсгэлэнд дэлгэгдэж байгаа онцлог бүтээлүүдийг дурдвал СГЗ С.Борхүү, УГЗ А.Довчиндаваа нарын уран бүтээлүүдийг үзэгчдэд сонирхуулж болон тэмээний соёл судалгааны холбогдолтой 14 ном, товхимлыг дэлгэн үзүүлж байна. Говийн байгаль түүхийн музейн зохион байгуулагч Ц.Батзул “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Говийн байгаль түүхийн музей “Түмэн тэмээний баяр”-ыг тохиолдуулан түр үзэсгэлэнгийнхээ танхимд “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэнг гаргасан юм. Үзэсгэлэнд тэмээтэй холбоотой бүхий л төрлийг харуулахыг зорьсон. Жишээ нь: Уран зураг, тэмээний түүхий эдээр хийгддэг бүтээгдэхүүн, тэмээнд хэрэглэдэг хэрэглэгдэхүүн, гар урчуудын урласан бүтээлүүд үзэсгэлэнгийн үеэр борлуулагдаж байна. “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэн 2 дугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ” гэлээ.

2 / 8

Энэ жилийн “Тэмээний баяр-2025” тэмээн сүргийн үржил, ашиг шимийг нэмэгдүүлэхэд олон талын оролцоог хангахад чиглэж байна. Мөн өвлийн аялал жуулчлалыг тэмээгээр дамжуулан хөгжүүлэх, өв соёл, уламжлалыг өвлүүлэн үлдээхэд чухал нөлөөтэй гэж зохион байгуулагчид хэлж байна.

3 / 7

Өмнөговь аймаг хамгийн олон тэмээтэй, өнгөрсөн онд 84 мянга 200 тэмээ тоолуулсан бөгөөд Галбын говийн улаан, Ханийн хэцийн хүрэн хоёр шилмэл үүлдрийн тэмээтэй. Түмэн тэмээний баяр маргааш өглөө “Тэмээний аж ахуйн үйлдвэржүүлэх” хэлэлцүүлгээр эхэлнэ. Үдээс хойш тэмээн поло, Тором тэмээний уралдаан, Тэмээгээр гоёсон тэмээчдийн жагсаалаар үргэлжилнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version