Эдийн засаг

Зүүн өмнөд Азийн орнуудын экспорт, импортыг нэмэгдүүлнэ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдаан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотноо боллоо.

Засгийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Малын генетик нөөцийн хэлтсийн дарга оролцсон юм. Хоёр орны Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсаас амьд мал, мах, дайвар бүтээгдэхүүн болон мал, үржүүлгийн бүтээгдэхүүнийг экспортлох худалдааны хэлэлцээр, мал эмнэлэг хорио цээрийн протокол тохирох, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Талууд хэлэлцсэн асуудлуудаа Засгийн газар хоорондын хуралдааны протоколд тусгуулан, цаашид Лаос улсаар дамжуулан Зүүн өмнөд Азийн орнуудын экспорт, импортыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version